Хятадын нэгэн зоогийн газраар үйлчлүүлэхдээ тус газрын ариун цэврийн асуудлаар гомдол гаргасан хос эцэст сүүлд нь гудамжинд хөөгдөн шидүүлэн гарчээ. Энэ үеэр залуу нь бага зэргийн бэртэл авчээ.

Балмад авир гаргасан зоогийн газрыг шүүхэд өгснөөр залуу хосууд 68 мянган юань буюу 11 мянган долларын нөхөн олговор авахаар болж, эхний ээлжинд 1600 долларыг авсан байна. Гэхдээ энэ мөнгө нь 8 шуудай болсон аж. Маш их задгай мөнгө ирсэн учир хосуудын мөнгийг хадгалах банк олох хэцүү байсан ч нэг банк азаар тэдний мөнгийг авахаар болж, тооллогонд нь 18 ажилтан бүтэн өдрийг зарцуулжээ.