Зурагчин гишүүнээс сайд болсон азтай М.Зоригтод хийх ажил гэж үгүй бололтой. Тэрбээр хаа явсан газраа бүсгүйчүүд, ангийн нөхдүүдээ папараци хийж явдагаараа олны танил болоход түлхэц болсон гэчихвэл нээх үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

Сайд болоод ч зангаа тавихгүй М.Зоригт өнгөрөгч амралтын өдрөөр залуустай хамт дрифт үзүүлбэрт оролцох нь тэр.

Монголын хамгийн том "VIP DRIFT SHOW" авто мото фестивалын нээлтэд тэрбээр үг хэлсэн юм.