“Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн үгүй. Бүсгүйчүүдийн харцыг булаадаг энэ эрхэм өдгөө Э.Номин гэх загвар өмсөгч бүсгүйтэй хамтдаа амьдрах болсон гэдэг.

Өөрийнхөө заяаны ханиар олны танил хөөрхөн эмэгтэйг сонгохыг эрхэмлэдэг бололтой. Тэрбээр саяхан Солонгос улс руу эрдмийн мөр хөөж явсан. Нээх удахгүй ч гэлээ санандаа хэмээн гэр бүлийнхээ зургийг оруулж найзууддаа сонирхууллаа.

Өмнө нь хоёр ч удаа жүжигчин бүсгүйчүүдтэй хамтын амьдрал эхлүүлсэн бүтэлгүйтсэн. Анхны амрагаасаа охинтой болсон ч өдгөө Г.Золзаяа өөр дээрээ өсгөж байгаа. Гэсэн хэдий ч охиноо аавтай нь байнга уулздаг гэнэ лээ. Түүнийг хүрээлэгчид Б.Тамир минь одоо л нэг тогтож, амьдралаа бодоорой хэмээн захидаг ажээ.

О.Ариун