Анх “Sweety motion” хамтлагийнхантай дуучны гараагаа эхэлсэн С.Сэрчмаа уянгалаг зөөлөн хоолойгоороо нэг хэсэг бие даасан уран бүтээлээрээ чамгүй амжилт үзүүлсэн

Сайхан бүсгүйн араас уран бүтээлийн амжилтаас гадна сайн муу олон зүйл ч тохиосон билээ. Тэрээр заяаны ханиараа өвөрлөгч эр сонгон хөөрхөн охинтой болсон ч анхны амьдрал нь бүтээгүй. Үүнээс хойш тэрээр “Sally” продакшнаа нээн уран бүтээлдээ эргэн орсон юм.

Харин саяхнаас өөрийн амьдралыг тусгасан “Бүсгүйн аргамж” нэртэй уран сайхны кино хийж байгаа аж. Энэ киноны найруулагчаар Батмөнх ажиллаж байгаа бөгөөд уг киногоор дуучин бүсгүй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа дэлгэн харуулах гэнэ.

Киноны гол дүр буюу Сэрчмаагийн дүрд залуу жүжигчин Отгонцэцэг тоглож байгаа бол түүний өвөр монгол нөхөр Баяртын дүрд “A capella” хамтлагийн гишүүн, жүжигчин Мөнхтөр тоглохоор болжээ.


С.Отгон