"Бясалгал Флаш Моб" арга хэмжээнд оролцох боломжтой
2013/09/03
Монголын Залуучуудын Холбоо, Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс, Оюунлаг Буддист Нийгэмлэг хамтран "Бясалгал Флаш Моб" арга хэмжээг 9 сарын 10 ны 18 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан хийж байгаагаараа онцлог юм. Арга хэмжээнд 1000 залуус оролцох бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж оролцох боломжтой юм байна. Дашрамд дуулгахад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1998 оноос эхлэн жил бүрийн 9 сарын 10 –ны өдөр тэмдэглэсээр 15жил болох гэж байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим хэмээн үзэж тэдгээрийн 30 мянга орчмыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.
Like Button