Архангайчууд Хутагт, хувилгаад тодруулж завгүй өнжив
2016/04/18
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Архангайнхан завгүй өнжжээ. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичсэн байна.
“Яг одоо Архангайн Булган хайрханыг тахиж, үүцийг нь задлан баяжих гэсэн хүмүүс хөл хөөрцөг болон бужигнаж байна. “Ичинноровын Мөнхсаруул нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 2012 оны 06 сарын 17-ны өдөр тэнгэр дээр Монгол бичгээр бичсэн “бүтээл” гэсэн үг, дараа нь луу, мөн нарыг бүтэн тойрсон солонго тодрон гарахыг харснаар тэнгэрийн тамгатай хүмүүсээ сүнсээр нь таньж олох ажилдаа шамдан оржээ” гэж өөрийнхөө тухай хөлсөөр бичиж хэвлэл мэдээллээр түгээдэг эмэгтэй Архангайнхны шүтээн болсон Булган хайрханыг маань тахиж байна. Түүгээр ч барахгүй Архангайгаас Дондогдулам хатан, Богд хаан, Есүй хатан, Занабазар нарын хойд дүрийг тодруулсан гэнэ. Тахилгад орох хүмүүст жижиг авдар, сурны өөдөс тэргүүтнийг 70000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Хайрханыг тахиснаар үүцийг нь задлаж тэнд ирсэн хүмүүсийг учиргүй баян болгоно гэсэн яриа тараажээ.
Энэ хүн 2015 оны 6 дугаар сар 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хааны онгоныг биед нь залах ёслол гэгчийг зохион байгуулж байсан. Мөн урд насандаа Чингис хааны номын багш байсан гэж ярьдаг.
Одоогоо Булган уулын баруун суганд 400 орчим хүн байна. Тэдгээрийн бараг тал нь Мөнхсаруул гэгчийн тодруулсан хаад, ноёд, хатад юм байх. Үүц задлаж баяжих гэсэн гэнэн иргэд 100 орчим, үлдсэн нь сонирхогчид байна. Богд хаанаар тодруулсан гэх Архангайн багшийн сургуулийн багш Болд нь өөрийн шавь, аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнээс дэмжлэг авч энэхүү үйл ажиллагааг идэвхийлэн зохион байгуулалцаж байна. Булган уул бол Төрийн тусгай хамгаалалттай газар. Тодорхой хууль журам гэж бий. Ийнхүү Архангайнхан ээлжит нэгэн шоуны гол дүрд Засаг даргаасаа эхлээд оролцож Монголын бас нэгэн эмгэнэл боллоо доо.
Зочин · 2016/04/19
Chinggisiin neriig barisan luivarchidaas bolgoomjil mongokchuud
Зочин · 2016/04/19
haraal id
trtr · 2016/04/19
arai ch dee humuus mini .oyunii hoosrol gej ene dee.
Зочин · 2016/04/19
Булган уул буг чотгор олонтой болох нь дээ чааваас
Зочин · 2016/04/18
nice
Зочин · 2016/04/18
Дебилнууд
zochin · 2016/04/18
teneg soliotoi ymaa huirhiis Burhangui Gazriin bumb galzuirna gedeg shu de
bold · 2016/04/18
colioroltoi yumiig shalgaj uneniig ard irgeded oilguular yum