Нийтийн Эрхийг Хамгаалах Холбооны фэйсбуук хуудаснаа нэгэн охины бичлэг нийтэлсэн бөгөөд түүнийг хүчээр биеийг нь үнэлүүлдэгээс гадна энэ хэрэгт цагдаа, прокурорын ажилтан хамааралтай хэмээн мэдэгдсэн бичлэг нийтэлсэн байв.

Охидын биеийг хүчээр үнэлүүлдэг прокурор,цагдаагийн албан хаагчдын оролцсон бүлэглэлийн савраас зугатаж гарсан охин Босоо Хөх Монгол Бүлгэм, Нийтийн Эрхийг Хамгаалах Холбооноос туслалцаа хүсч хандсан байсныг мөн үүнд тусган харуулсан. Харин энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэхдээ “Манай байгууллагад Ууганбаяр гэдэг нэртэй прокурор байхгүй” гэжээ.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газарт ч тийм нэртэй хүн байдаггүй, ийм асуудал гараагүй гэх хариулт өгсөн байна. Харин Цагдаагийн ерөнхий газраас “Манайд энэ асуудлаар ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй байна. Дээрх мэдээллийн дагуу зохих шалгалт явуулж байгаа. Үнэхээр алба хаагчид нь холбогдсон эсэх асуудлыг шалгаад эргэн мэдээллэх болно” гэж мэдэгдсэн байна.