Монголд 2 эхнэрийг хуулиар зөвшөөрдөггүй би яах бэ, яаж энэ асуудлыг шийдэх бэ?
2013/09/05
Би 32-тай байдаг л нэг залуу, нэг компанид удирдах албан тушаалтай. 2 эмэгтэйг хайрлаж явсаар өдийг хүрлээ. Эхнийх нь миний эхний эхнэр 3 хүүхдийг маань төрүүлж өглөө 10 жил ханиллаа.
2 дахь нь миний сүүлд хайрласан бүсгүй 2 хүүхдийг маань төрүүлж өгсөн. Хоёулаа л сайхан сэтгэлтэй, эмэгтэй хүнд байх ёстой бүх шинж чанар нь бүрдсэн сексдээ ч сайн. Би хоёулантай нь уг нь хамт амьдрах сонирхолтой. Миний амьдрал 2 талдаа дэлгэрээд л эд хөрөнгөтэй болоод л хөгжөөд л явж байгаа. Тэгэхдээ байнга 2 талд амьдрал зохиогоод амьдраад байхаар миний бие дийлэхээ болиод нэгийг нь сонго гээд анхааруулаад байдаг. Монголд 2 эхнэрийг хуулиар зөвшөөрдөггүй би яах бэ, яаж энэ асуудлыг шийдэх бэ? Нэгнээс нь салъя гэхээр өөрөө өнчин өссөн болохоор хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байдаг яах бэ гэж?