Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж. Энэ цаг үед АН-д нэг зүйлийг эргэн сануулах гэсэн юм. Намын нэр хүндэт халдах, гүтгэлэг хийхийг оролдоогүй болно. Гагцхүү өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж үр дүнгээ өгч вэ гэдгийг харуулахыг зорилоо.

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрөө барьж мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд оролцож буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл уг мөрийн хөтөлбөрийн нэг том хэсэг болох,

АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН
Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт мөн.
• УИХ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлагыг өсгөх, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хуульчилна.

• Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана.

• Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.

• Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ.

• Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана хэмээсэн.

Гэтэл өнөөдөр ажилтай орлоготой монгол залуус ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр байна. Цалин нэмэгдээгүй хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангагдсангүй ээ.

 

Ажиллах хүчний судалгааны 2015 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 96.5 мянга байсан юм. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны гуравдугаар сарын эцэст 48.8 мянга болж буурчээ. Тэдний 25.7 мянга нь эмэгтэйчүүд байгаа гэж судалгааг хийжээ.

Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мян.хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүнээр өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.7 мянга буюу 52.8 хувь нь эмэгтэйчүүд. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний улиралд ажилгүй 29.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 22.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Энэхүү ажилгүй иргэдийг бүртгэлээс хасагдахад гол шалтгаан нь болсон нэгэн жишээг энд дурдахад, хөдөлмөрийн хэлтэст "ажил хайж байгаагаа хэлж анкет бөглөж тохирох ажлын байранд зуучилж өгөхийг хүсдэг". Гэтэл их сургуулиа төгсөөд тус газраас ажилд зуучилж өгөхийг хүлээсээр тэвчилгүй өөрөө ажил хайж ажилд орчихдог. Ингээд ажилд орсны дараа "хөдөлмөрийн хэлтэсээс бүтэн жилийн дараа залгаснаа та ажилд орсон уу, ажлын байр санал болгох гэсэн юм" хэмээн ярьж байсан удаатай. Ажлаа хэр хариуцлагагүй хийж буй нь тод илрэл хэдэн жилийн өмнө тохиолдсон энэ явдал өдгөө ч хэвээрээ юм. Тэгэхээр ажилгүй иргэдийн тоог бууруулахын тулд ажил идэвхитэй хайх байгаа гэсэн шалтгаанаар хасдаг нь ойлгомжтой. Ганц ч ажлын байр нэг жилийн дотор санал болгоогүй байхад тус газарт очиж дахин дахин анкет бөглөх шаардлага ч үгүй биз ээ. Ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 3.7 мянган хүн буюу 14.5 хувиар буурсан байна.

Өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.9 мянган хүн буюу 15.7 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 1.4 мянган хүн буюу 50.6 хувиар өсчээ.

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн ажилтай орлоготой гэдэг томоохон ажил биелэлээ олоогүй байгаа гэдгийг дээрхээс харагдаж байна.

 

 

Иргэдийн цалин нэмэгдсэн гэх судалгаа байнга шахуу гаргадаг байсанаа сүүлийн саруудад тус судалгаагаа хийхээ больсон бололтой. Учир нь монгол улсын 3 сая иргэдийн ихэнхи нь тэрхүү судалгаагаар хийсэн шиг цалин авдаггүй болохыг мэдсэн байлгүй. Судалгаанд зөвхөн ганц хоёр компанийн ажилчдын цалингаар л бүх хүний дундаж цалин гэж 500-1 сая төгрөг зарлаж байгаа нь иргэдийн дургүйцлийг олонтаа хүргэсэн. Өнөөдрийн байдлаар залуус ажилгүй болж, ажилтай нэг нь цалингаа ч авч чадахгүй байна.

 

 

Холбоотой мэдээ: "Ажилтай, орлоготой Монгол хүн"-ий төлөө гэсэн яасан бэ?

Өндөр цалинтай хэрнээ "байр"-гүй залуус

Иргэдийн авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ тэнгэрт хадах нь ээ

Өрхийн орлого нэмэгдэж, 9.3 мянган иргэн ажилгүй байна

Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг гэж үнэн үү!!!

Хөдөлмөр эрхлэлтэд "нас заах нь ажилгүйчүүдийн тоог нэмж байна уу"

Иргэд 851.4 мянган төгрөгийн цалинтай ч хоногийн хоолны махаа залгуулж чаддаггүй

Иргэд 457 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна

Ажилтай иргэд 500-900 мянган төгрөгийн цалин авдаг

Ид хийж бүтээх насныхан ажилгүйчүүдийн хүрээг тэлж байна

Хямралаас үүдсэн ажилгүйчүүдийн тоо өсөв