Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд "эклер" идсэнтэй холбоотой 32 хүн ханджээ. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар 17 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндхэн байна.

"Ньюсвийтфүүдс" ХХК-нд үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчтөнүүдэд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ.

ХӨСҮТ болон НМХГ, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллаж судалгааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЭМСЯ