Сонгууль хойшилох яриа газар авч мэдэхээр байна
2016/04/26
Энэ оны зургадугаар сарын 29-нд товлоод байгаа УИХ-ын аймаг, нийслэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хойшлуулж, наймдугаар сар юм уу, аравдугаар сард явуулах тухай Ардчилсан намын зүгээс яриа гарах болов.
УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд дэмжсэн байна. Үндсэн хуулийн цэц дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаад иргэн Ц.Намсрай нараас ирүүлсэн УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авсан байсан юм.
Энэ дүгнэлтийг хүлээн авах эсэхээ УИХ энэ долоо хоногт шийднэ. Хэрэв хүлээж авах аваас сонгуулийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх юм.
МАН, АН-ын хооронд сонгуулийн тогтолцоог өнөөгийн мөрдөж буй пропорционалиас өмнө хэрэглэж байсан жижиг мажоритар руу буцаах тохироо хийсэн тухай,
Дээрх цэцийн дүгнэлт гарахаас өмнө МАН, АН-ын хооронд сонгуулийн тогтолцоог өнөөгийн мөрдөж буй пропорционалиас өмнө хэрэглэж байсан жижиг мажоритар руу буцаах тохироо хийсэн тухай, үүний тулд Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулсан гэх яриа гарах болсон нь УИХ дахь АН бүлгийн шийдвэрээс бэлхнээ харж болохоор байна. УИХ энэ долоо хоногт цэцийн дүгнэлийг хүлээн авбаас Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах юм. Хэрэв ингэвэл сонгуулийн тойргийн хуваарилтаас эхлээд зохион байгуулалт, бэлтгэл ажил тэр чигтээ өөрчлөгдөнө гэсэн үг. Тэглээ ч АСЕМ-ын уулзалтаас өмнө сонгууль явуулах нь оновчтой бус шийдвэр хэмээн зарим нэг хүн үзэж байгаа тул сонгууль хойшлох яриа газар авч мэдэхээр байна.
Т.Буянаа
зочин · 2016/04/26
сонгуйл хойшилж болохгүй 1 хуйл зөрчөнө 2 булхай луйвар их гарах магдал их б на
Зочин · 2016/04/26
ЦАГИЙН ЦАГТАЙ ХОЙШЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ
sa · 2016/04/26
ene humuus uursdiinhuu ih hurald udaan bailgah gej teneg zan gargaj bna , ard tumen mini hezeech uuniig zuvchuurch bolohgui temtseh tsag bolson chuu
Зочин · 2016/04/26
сонгууль хойшилвол үндсэн хууль зөрчинө