Эхнэрээсээ салмаар байна
2013/09/08
Сайн байцгаана уу? Энэ сайт олон хүнд хэрэгтэй зүйлүүд нийтэлдэгт нь баяртай байдаг. Хүний захидал уншиж байснаас өөрөө бичнэ гэж бодож байсангүй. Би 28 настай жирийн л нэг залуу.
Нэг байгууллагад удирдах албан тушаал хашдаг. Эхнэр, 2 ойтой хүүтэй. Гол асуудал нь эхнэрээсээ үнэхээр салмаар байна. Мэдээж олон асуудлууд, шийдвэрлэх гэж оролдох тусам улам хүндрэлтэй болж байгаа болохоор одоо үлдсэн ганц арга зам нь салах л болоод байна. Гэр бүл салалтад байдаг л шалтгаанууд байгаа гэсэн үг. Дэлгэрэнгүй бичье гэсэн ч эвлүүлж бичиж чадахгүй нь. Би бол аль хэдий нь шийдвэрээ гаргачихсан. Эхнэр ч гэсэн салахад сэтгэлзүйн хувьд бэлтгэгдчихсэн байгаа гэхэд болно. Харин яаж салах аргаа л сайн мэдэхгүй байна. Би хүмүүс лам дээр очоод салгах янз бүрийн засал хийлгэдэг гэж сонссон юм. Тэр ямархуу бол мэдээж салсаны дараа муу хараал ерөөлгүй тийм засал байдаг болов уу? Аргаа барсан нь л хүний бодол гэдгийг ойлгож байгаа гэж найдъя. Надад зөвлөөд өгөөч залуусаа. Салах шийдвэр бол аль хэдий нь гарчихсан. Одоо харин яаж энийгээ хэрэгжүүлэх вэ?
Зочин · 2016/07/03
Zvgeer salmaar bga bol orxiod l yva za yu
Зочин · 2016/05/19
salah amrhan l da gehde gol asuudalaa bicheegvi bolhoor yu gej bichehee medehgvi bn . hvvhedee hen ni awah yaj osgoh geel asuudal ih shv de.
Ротор · 2016/02/13
Юу вээ?
Ротор · 2016/02/13
Лоррмми
Зочин · 2016/02/13
Поло