Дуучин Ану бага охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэв
2016/05/06
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо олон бүсгүйчүүдэд гоолиг төрхөө эрүүл аргаар олж авахад нь сүүлийн үед туслах болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж буй биз ээ.
Томоохон арга хэмжээний үеэр папарацичдын дуранд өртдөг тэрбээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "Синдерелла клиник"-ийн VIP нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж баяр хүргэж байсан. Олны өмнө үргэлж сайхнаар биеэ авч явдаг одуудын нэг тэрбээр хоёр охины ээж болсон ч гоо сайхнаар хадгалсаар яваа. Түүний том охиныг Хатангоо, бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг. Өчигдөр Аригун-Бэхи нэг нас хүрчээ. Төрсөн өдрийг нь Шангралла зочид буудалд нижгэр тэмдэглэжээ.
naiz ni · 2016/05/11
Hadam eej Oyuntuya saihan haragdaj bna shuu.