Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн өдгөө драмын театраар овоглогдох болсон. Багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Тэгвэл түүний энэ мөрөөдөл биелэлээ олж жүжигчин болж, басхүү нэг мөрөөдлийн дүрээ бүтээсэн.

"Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох Жульеттагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг тухайгаа хуучилж байсан жүжигчин бүсгүй маань өчигдөр энэ л мөрөөдлийн дүрээрээ анхны Гэгээн Музагаа авлаа.

"Зурагтаар л харж байсан юмаа өөрөө гартаа бариад зурагтаар гарч байгаадаа маш их баяртай байна. Ээждээ маш их баярлалаа. Энд зогсох боломжийг олгосон Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчдаа баярлалаа. Хүн амьдралд хоёр зүйлийг сонгоход амьдрал аяндаа болоод явдаг гэж ярьдаг. Би мэргэжлээ зөв сонгосон гэж боддог. Найдангийн Ганхуяг багшдаа маш их барялалаа. Миний арыг дааж явдаг ханьдаа маш их баярлалаа. УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Гэгээн муза академийнхандаа баярлалаа" гэж сэтгэлийн үгээ хэлэв. Ингээд түүний "Гэгээн Муза" ёслолын арга хэмжээний гоёлыг тодотгон хүргэж байна.

О.Ариун