"Мөрөөдлийн театр" хавар цагийн тоглолтын хөшгөө "Хайрыг гэрчил" жүжгээр нээлээ. Тавдугаар сарын 20-ныг хүртэл Тусгаар тоглолтын ордны тайзнаа тавигдах уг жүжигт залуусын хайр дурлал, амьдралд өдөр болгон сөхөгдөөд байдаггүй үйл явдлыг дэлгэжээ.

Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар, Төрийн Соёрхолт Н.Наранбаатар найруулсан юм. Зүрхтэй хүн бүхэнд зориулсан "Хайрыг гэрчил" жүжиг өдөр бүр 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болж буйг дуулгая.