09 сарын 12-ны өдрийн зурхай
2013/09/11
Хонины орд
Төөрөгдүүлсэн өдөр. Бараг бэлэн эсвэл дуусгасан төсөлд алдаа эндэгдэл гарсан байж болзошгүй. Дуусгаагүй төслүүдээ бүрэн ялалтад хүргэ. Эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжид найдаж болно. Таны романтик харилцаанууд маш их удааширсан байдалд байна. Хэрэв цаашдын хамтын амьдрал боломжгүй болсон бол салалт тайван амгалан болгоно.
Үхрийн орд
Хоёрдмол өдөр. Үхрийнхэн сэтгэл санаа өөдрөг цагаан өнгөөс өгсүүлээд гундуу хар өнгө болтол хувирах болно. Хардалтаас болж ойр дотны хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Хэлэх үг хийх алхмаа сайн цэгнээрэй. Сайн сайханд найд. Зарим үхрийнхэн гэнэтийн тохиолуудтай учрах бөгөөд бүгд таатай биш болно. Энэ нь тэднээс хүч чадал шаардах болно. Материаллаг байдлаа сайжруулахын тулд дурын боломжийг ашигла. Энэ үед болгоомжтой байгаарай сэтэгл тавгүйрхэх болон бэртэж болзошгүй.
Ихрийн орд
Ил тод өдөр. Гэрээ хэлцэлд багахан хүндрэл учрана. Гэхдээ энэ нөхцөл байдалд таны хуримтлуулсан мэдлэг чадвар танд хэрэг болно. Бизнесийн хамтрагчидтайгаа ажлынхаа талаар ярихдаа анхааралтай байгаарай. Тэгсэн цагт л та өөрийн эрх, хариуцлагад тохирсон хууль ёсны дагуу гэрээ хийж чадна. Хэр их хөрвөх чадвартай байгаагаас амжилт шалтгаална. Таны зөн совин бүх л үйл хэрэгт гайхалтай сайн чиглүүлэгч болсноор таны зөнч, тэсвэртэй занг илэрхийлэх болно.
Мэлхийн орд
Ирээдүйн амжилтанд тань чухал хэн нэгэнтэй тааралдах учир сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслах хэрэгтэй. Нийгмийн үйл хэрэгт сайн оролцож уулзалт хуралдаанд явах хэрэгтэй гэдгийг санаж яв. Сайн найзад тань таны тусламж хэрэгтэй болно. Боломж бүрийг бүү алд. Өөрийн боломж бололцоогоороо сайн дураараа ажилд элс. Маш том алдартан суут хүмүүс энэ янзаар ажлаа эхэлж байсан.
Арслангийн орд
Эмчилгээний өдөр. Өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй. Гаргасан алдаагаа ухаарч, уучлалт гуйхад бэлэн бай. Үр дүн эерэг байна. Ямар нэгэн нууцлахаас зайлсхийснээр магадгүй мэддэг бүх хүмүүстэй сайхан харилцаатай байхад тусална. Эрүүл хоолны дэглэмийн ач тусыг аажмаар мэдэрнэ. Сэтгэл санаа тайван, сайхан харагдах нь хоолны дэглэмээ цаашид хадгалах урам өгөх бөгөөд бүр нарийн тохируулж сурна. Тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал бөгөөд хоол тэжээлийн мэргэжилтэн юу идэх хэрэгтэй, хэрэггүйн талаар нарийн зөвлөгөө өгч чадна. Мэдээлэл сайн авч, хоолны дэглэмээ үр дүнтэй байлга.
Охины орд
Боломжийн өдөр. Өнөөдөр ямар нэгэн будлиан маргаан эндүүрэл зэргээс болж ажил тань саатаж магадгүй. Гэрээсээ гарахаасаа өмнө өдрөө сайн төлөвлөөрэй ингэснээр та өөрийн хэрэгцээндээ тулгуурласан зөв шийдвэр гаргаж чадна. Боломжтой бол өнөөдөр ажлаасаа чөлөө аван гэртээ амрах хэрэгтэй. Ажилтай тань холбоотой шинэ асуудлууд гэнэт гарч ирж болзошгүй. Та ямар нэгэн асуудалтай нүүр тулах болон будлианыг шийдвэрлэх ёстой нөхцөл байдалд орж болно.
Жинлүүрийн орд
Эргэлзээтэй өдөр. Хайртай хүн тань зугаа цэнгэлд хэт анхаарал хандуулж гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэт санагдах болно. Хэрвээ хайрт тань энэ бүхнийг эсэргүүцсээр байвал түүнтэй сайн ярилцаж гэр бүлийн харилцаандаа хариуцлагатай хандах ёстойг ойлгуул. Өнөөдөр ямар нэг бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй өдөр байх болно. Ямар нэг буруу ташаа мэдээллээс болж үл ойлголцол үүсэх магадлалтай. Өнөөдөр ямар нэг чухал шийдвэр гаргахаа түр хойшлуулахыг зөвлөж байна.
Хилэнцийн орд
Тогтворгүй өдөр. Танд өөрт чухал маш чухал асуудал ч өөр бусдын дэмжлэг дутагдана. Иймд хүмүүстээ эелдэг байж, өөрийн бодлоо биелүүлэх хэрэгтэй. Сэтгэл санаа тань хэдий салхи шиг сэвэлзэж байгаа ч өөрийгөө төлөвлө болгохыг хичээ. Гэр бүлдээ анхаарал тавь. Өтгөн цай, эсвэл кофе согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлж бүү хэрэглэ.
Нумын орд
Нөхөрсег өдөр. Өнөөдөр найз нөхдийнхөө санаа зовоосон асуудлыг сонсож, тэдэнд дэмжлэг өгөхөд цаг гарга. Гэхдээ хожим гарах үр дүнд хариуцлага хүлээх учраас зөвлөгөө өгөхдөө анхааралтай байгаарай. Ажил олгогч тань анхааралтай ажиглаж байдаг тул ажлын байран дээрээ хий дэмий чалчихаас зайлсхийгээрэй. Албан тушаал ахих боломжийг бүү алдаарай. Сайхан эд юм урлагт татагдаж магадгүй учраас бие галбирт зохицох шинэ хувцас худалдаж ав.
Матарын орд
Гадны нөлөөлөлд амархан автах өдөр өнөөдөр ямарваа нэгэн шинэ уулзалттай бол өнөөдрийн уулзалтаа болиул санал болон төлвөлгөө боловч эсрэгээрээ үүнийг батлах болно. Ажлын нөхцөл байдал нь сэтгэл санаа зовох гол шалтгаан болно. Өөрийн эрүүл мэнд аюулгуй байдалдаа анхаар. Даргаа үл харгалзан өөрийнхөөрөө хий. Энэхүү зүйл нь танд хичээл болно. Хүмүүсийг ингээч тэгээч гэж битгий гуй. Тодорхойгүй үйл ажиллагаа тавьсан мөрийнөөсөө буцах нь танд аль замаар явахыг зааж өгнө. Ямарваа нэг зүйлсээс зайлсхийсний дараа хэвийн болно.
Хумхын орд
Хэцүү өдөр болно. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхийн тулд маш их хүч цаг зарцуулна. Тууштай уйгагүй ажиллах нь ажил хэргийн явцад сайнаар нөлөөлнө. Жижиг сажиг асуудлуудад ч анхааралтай хандаж шүүмжлэлийг ухаалагаар хүлээн ав.
Загасны орд
Сонирхолтой өдөр. Та өөртөө байгаа мөнгөөрөө дамын наймаа хийхээс татгалз. Эргэлзээтэй зүйл дээр нөхөн төлбөр авах нь амжилттай болохгүй. Үйл явдлыг ухаалаг төгсгөх боломжийг үл харгалзах нь таны сэтгэл санааг тайван бус болгоно. Өөртөө итгэснээр худал хуурмаг зүйлийг ашиглалгүйгээр өөртөө байгаа боломжоо цэцэглүүлж чадна. Сэтгэл татам харийн нэгэн харцыг тань булаан хэзээ ч төсөөлж байгаагүй тийм нэгэн үдэш байх болно.