Сангийн яамнаас танилцуулснаар өнгөрсөн сарын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг байсан бол зарлага нь 2.3 их наядад хүрч, төсвийн алдагдал 663 тэрбум төгрөг болсон байна.

Энэ оны улсын төсвийн алдагдлыг 900 тэрбум гаруй төгрөг байхаар төсөөлж баталсан ч эхний дөрвөн сард 75 орчим хувьд хүрээд байгаа нь төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болгож байх шиг байна. Төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрч, орлого хомсдоход аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ болон онцгой албан татвар 17-21 хувиар буурсан нь нөлөөлжээ.

 

Д.Мөнх

- See more at: http://www.unen.mn/content/62671.shtml?alias=economy#sthash.h8ezNFzF.dpuf