Баянмөнх аваргын охин Сонгуульд нэр дэвшинэ
2016/05/18
УИХ-ын болон НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг энэ сарын 23-нд багтаан нам эвслүүд зарлах учиртай. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс үүдэж нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулсан ч нам эвслүүдийн хувьд хэдийнэ тойргийн тохироогоо хийжээ.
Тухайлбал, Увс аймагт МУГЖ С.Жавхлан АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл явж байсан бол тэрбээр АН-ынхантай ойлголцолд хүрч чадаагүй аж. Улмаар төрсөн нутагтаа бие даан нэр дэвшихээр болсон гэх яриа гараад байгаа юм.
Увс аймагт одоогоор АН-аас ямар гурван нэр дэвшигч очих нь тодорхой болоогүй ч Баянмөнх аваргын охин Сүрэнжав, Тэсо корпорацийн захирал О.Цогтгэрэл нар тодорхой болоод байгаа юм.
СЕХ-ноос оруулж ирсэн мандатын хувилбар багагүй маргаан дагуулж, улмаар Увс аймгийн хоёр мандатыг гурав болгож нэмэгдүүлснээр АН-ынхан хэнийг явуулах вэ гэдгээ шийдээгүй байгаа сурагтай.
Зочин · 2016/05/20
bolioochdee zaawal yls turjij yahsiim be
Зочин · 2016/05/20
Хүний л эрх шүү дээ. Яадаг юм. Мөнгө хаях аргаар хийх бодлого. Адууныхаа хирээр исгэрч, хөнжлийнхөө томоор бардамнаж байг л дээ. Арга ядахад орчин цагийн ЭРЛИИЗҮҮДЭЭС арай боломжтой биз дээ.
zochin 0622 · 2016/05/18
Баянмөнх гуай больдоо Охиноо болиулаач,Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж ичиж амьдардаг байгаа даа,Оронд нь Гантогтохоо явуулбал арай дээр байлгүй,Ядаж олонд танигдсан,
Зочин · 2016/05/18
Buduuleg bairiin evgui gar bn daa