“Миний сүлжээ дэлгүүр”-хэн дуучин Хаянаагаас уучлал гуйжээ
2013/02/23
Энэ удаагийн “Mobile news”-ээр Номинталст хамтлагийн дуучин А.Хаянхярваатай ярилцаж “Миний сүлжээ дэлгүүр”-ийн удирдлагууд түүнийг хүлээн авч уулзсан талаархи мэдээллийн тодруулгыг авсан юм.
Тэрээр дуучин А.Хаянхярваа саяхны нэг өдөр “Миний сүлжээ дэлгүүр”-ээр үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсныг нь утасныхаа камераар баримтжуулж, өөрийн “facebook” хуудаснаа нийтэлсэн нь цахим хэвлэлүүдээр мэдээлэл болон цацагдсан юм.
Энэ талаар “Миний сүлжээ дэлгүүр”-ийн удирдлагууд дуучин А.Хаянхярвааг өчигдөр буюу 02 дугаар сарын 22-нд хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр тус дэлгүүрийн удирдлагууд А.Хаянхярваагаас болон нийт худалдан авагч үйлчлүүлэгч нараасаа чинь сэтгэлийн уучлал хүссэн албан бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд өөрсдийн алдаа дутагдал, ажил үйлчилгээний хариуцлагаггүй байдлаа бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа талаар мэдэгдсэн байна.
Ингээд та бүхэндээ “Миний сүлжээ дэлгүүр”-ийн захиргаанаас нийт хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ уучлал хүссэн бичгийг хүргэж байна.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш