Ерөнхийлөгчийн хоолойгоор ярьсан дуут шууданг таван орны сүлжээг ашиглан хийжээ
2016/05/20
Өчигдөр цахим ертөнцөд олны анхаарлыг татсан мэдээлэл цацагдав. Тодруулбал, нэр бүхий хүмүүс болон УИХ-ын гишүүдийн утас руу 12345 гэсэн дугаараас дуудлага иржээ.
Уг дуудлага нь Ерөнхийлөгч байсан бөгөөд тэрбээр С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй гэж би хэлсэн гэх мэтээр ярьж эхэлжээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин рүү ч энэ дуудлага ирсэн байна. Тэрбээр энэ тухайгаа твиттерт ингэж жиргэсэн юм.
Хамгийн сонирхолтой нь энэхүү дуудлага гадаадаас буюу БНХАУ-аас ирсэн гэдгийг хүмүүс онцолсон явдал. Зарим нь бүр Шанхайн хэвлэлийн төлөөлөгч байсан гэх мэтээр ярьж байх юм.
Энэхүү улс төрийн агуулгатай, улстөрчийг онилсон дуут шууданг Тагнуулын Ерөнхий газарт шалгаж эхэлсэн бөгөөд таван орны сүлжээгээр дамжуулан манай улсын сүлжээ рүү нэвтэрснийг тогтоожээ.
Мөн ЦЕГ-ын Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Тус дуут шууданг Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгахад олон улсын үйлчилгээ ашиглан Монголын үүрэн болон суурин утас хэрэглэгчид рүү илгээсэн байжээ. Мөн энэ асуудлаар тус газраас ажлын хэсэг байгуулагдан, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Урьдчилсан байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Дархан-уул аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хийсэн С.Баярцогтын талаарх мэдэгдлийг ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
О.Ариун
одноо · 2016/05/20
офшорын хамаг юм англи хэл дээр дэндүү ил тод байгаа. Мөн тодруулах зүйл, ойлгогдохгүй зүйл байвал хаягаар нь хандах юм билээ. Манай офшортонгууд яааж ч өөрсдийгөө хамгаалаад нэмэргүй. Нуугдаад ч нэмэргүй. Зарим юманд нь би цалин хөлс нэхэлгүй туслая. Одноо
Зочин · 2016/05/20
Нэгд монголыг талцуулж ядууруулах хоерт Баярцогт болон хууль бусаар херенгежиж гадаадад офшорт менге хадгалуулж байгаа хумууст хумуус их дургуйцэж байгаагийн илрэл юм болов уу даа ирээдуйгээ Шударга итгэлтэй хумуус болгон улгэрлэж хумуужуулэхсэн
Баасан · 2016/05/20
Оффшор дастангуудыгаа ингэж сүр дуулиантай мөрддөг болоосой. Нүдэн балай чихэн дүлий явж байсан байж ганц дуудлага дээр бүгд л хийх ажилгүй мэт дайрцгаах юм. Уул нууц данстангуудын эх сурвалжыг олж тогтоовол төрийн мөнгийн саадаг сүлжээг таслан зогсооно
шаабар · 2016/05/20
Эртхэн шалгаж таслан зогсоохгүй бол сонгуулийн үеэр иргэдийг талцуулан үймүүлэх сонирхол цаана нь нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Миний утсанд мөн тэр өдөр 2 ч дахин холбогдсон. Үүнээс гадна урт цагаан болон 3 дугаар сургууль орчим хүн цуглуулж хувьцаа авна гэж цуурхаад байгааг ч зогсоох ёстой ч үргэлжилсээр байгааг анхаарах нь зүй. Удахгүй сонгууль АСЕМ гээд үргэлжилнэ шүү.