Нийслэлийн зам засварын ажил эхэлж буйтай холбогдууланэ энэ амралтын өдөр зарим замуудыг түр хаана. Тодруулбал, өнөөдөр 23:00 цагаас эхлэн Хан-Уул дүүрэг Нисэхийн уулзвараас урагш 250 км авто замыг энэ сарын 22-ны 22:00 цагт хүртэл хааж хучилтын ажил гүйцэтгэнэ.

 

 

Түүнчлэн энэ сарын 17-ноос Чингэлтэйн гудамж буюу Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан Camel дэлгүүрээс Чингэлтэй, Хайлаастын уулзвар хүртэл 800 метр замыг 17-ны 22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийхээр болжээ.

 

 

Тиймээс энэ хугацаанд эдгээр замыг сонгохгүй байх нь жолооч нарт цаг, зав, шатахуунаа хэмнэсэн үйлдэл болно гэж албаныхан анхааруулж байна.

 

Ж.Болдхуяг