Энэ хөөрхөн бүсгүйг О.Дөлгөөн гэдэг. Зургийн хараад л шууд таньж буй биз ээ. Тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулж яваа тэрбээр энэ жилийн гэгээн музагаас Жульеттагийнхаа дүрээрээ анхны музагаа авсан. Түүний жүжигчин болчихоод тоглохыг хүсэж, мөрөөдөж явсан дүр нь Жульетта. Драмын театрын хаалгыг давж, анхны авсан гол дүрээрээ ганцхан жилийн дотор йим өндөрлөгт очсон жүжигчин ховор биз ээ. Гэхдээ магтаалд умбаж, хэтрүүлэгт оддын өвчнөөр өвчилж болохгүй шүү.

Цахим ертөнцөд хэн бүхэнтэй өөрийнхөө бүхий л хэрэглэдэг зүйлийнхээ талаар илэн далангуй хуваалцдаг түүнийг сүүлийн үед хуучин найз залуугаа орхиж, мөнгөлөг эрхэмийг сонгосон гэх яриа чих дэлсэж эхэлсэн. Үүний хариуд О.Дөлгөөнөө "Өнгө дагасан амьдрал өөдөлсөн гэж сонсоогүй...Сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ гээд сайхан дуу байна ш дээ. Тийм зүйл байхгүй залуу хүмүүс хамтдаа амьдрах гээд л явж байна" гэсэн юм.

О.Ариун