Мэдээ мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайт амтат хоолны жорыг цувралаар хүргэж байхаар боллоо. Эхний удаад Фэйсбүүкийн Bayan Kitchen хуудасны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр таргаар амталсан амтат тахиа бэлтгэх жорыг хүргэж байна.

 

Тахианы гуя болон мөч-500 гр
Тараг -200гр
Лимон\тал\ эсвэл лимоны хүчил -20гр
Элсэн чихэр -15 гр
Ургамлын тос -30гр
Дурын амтлагчууд-\сармис, орегано, базилик, перц, давс\

Соус бэлтгэх:100 гр тараган дээр сармис, орегано, базилик, халуун ногоотой дурын амтлагчаа хийн сайтар хутгаад бэлэн болно.

1. Саванд байгаа тахианы маханд бүх хуурай орцууд болон лимон хийнэ
2. Тус орцон дээрээ ургамлын тос, тарагаа хийнэ
3. Амталсан тахианы махаа гараар сайтар хутган, хүнсний скочоор бүтээн хөргөгчинд хийн нэг цаг амраана
4. Шарах зуухаа 180 хэмд халаана
5. Амраасан тахиан махаа шарах зууханд хийн 40-50 минут жигнэнэ
6. Бэлэн болсон тахиан махаа амтат соусны хамтаар дурын аргаар таваглана