Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор. Тэгвэл тэрбээр эрэгтэй байсан.

Жинхэнэ төгс эмэгтэй болохоор Тайландад очиж хөхний мэс засал хийлгээд ирсэн.

 

 

Б.Билгүүн нэртэй байсан бөгөөд өөрийгөө Трансжендер гэдгээ мэдсэн цагаасаа Солонго нэртэй болсон гэдэг. Тэрбээр цахим ертөнцөд нээлттэй нэгэн. Өөрийнхөө эрэгтэй үеийнхээ хэрэглэж байсан бүхнийг "Нэг амьдрал, нэг сэтгэл зүрх" хэмээж олонд дэлгэсэн.

Ийнхүү нэг амьдрал, сэтгэл зүрхээрээ амьдарч яваа трансжендер Б.Солонго рекламанд тоглож олонд ихээхэн таалагдсан гэнэ шүү. Түүнийг одоогоор реклам тоглуулах санал нэмэгдсээр байгаа аж. Мөн кинонд тоглох санал ирж дүр бүтээжээ.