МАХН-ынхан засгаас “хөөгдөж” дараагийн ээлжийнхэн хоолонд орохоор боллоо
2016/05/24
2012-2016 оны УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 11гишүүнтэйгээр бүлэг байгуулж байлаа. Гэвч бүлгийн зарим гишүүд “улс төрийн янхандалт” хийж, бүлгээ, намтайгаа сольсон. Улмаар эвслийн бүлэг албан ёсоор татан буугдав. Үүнтэй зэрэгцэн эвслийн бүлгээс засагт хамтарч, сайд болсон хэсэг бүлэг нөхдийн суудалд хөдөлгөөн орох магадлалтай байсан. Харин хөдөлгөөн орсон зүйл амархан унадаг гэдгийг батлах үйлдлийг Ерөнхий сайд өчигдөр гаргав. Тодруулбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын сонгууль болоход 40 гаруй хоног үлдээд байгаа энэ үед Засгийн газраас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр болсноо Б.Гарамгайбаатар даргадаа албан бичгээр мэдэгдээд байна.
Тэрбээр энэхүү бичгээ Ардчилсан намын дарга З.Энхболд, намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон намын гүйцэтгэх зөвлөлд тус тус илгээсэн байна.
Юутай ч Засгийн газраас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг “хөөх” нь тодорхой боллоо. Одоо харин дараагийн ээлжнийхэн хоолонд орох нь тодорхой боллоо. Сайд нарын эзгүйрсэн суудалд АН-ын гишүүдээс суух нь тодорхой. Харин ганцхан сарын настай сайд байх шаардлага байна уу үгүй юу? Ганцхан сарын настай сайд нар нь өмнөх сайдын сууж байсан сандал ширээ, харъяа яам агентлагийн хурган дарга цэргээ солихоос эхлээд салбараар нь “самрах” магадлал өндөр.
Салбараар нь самарч мэдэхээр байгаа энэ тохирооны цаана хэний эрх ашиг байгаа нь сонин...
saandar · 2016/05/24
Teneguudiin ajil duusahgui yumdaa.Hen negen siimhiigeer tomoohon hool umhejdee.Hool boloosoi bilee
шаабар · 2016/05/24
зөв зөв. Хуулийн дагуу л хийгдэх ёстой ажил шүү дээ. Тэгээд ч урвагч шарвагч нараас хурдан салах нь зүйтэй. Хэний эрх ашиг гэдэг тодорхой. Эрх барьж буй нам эрх ашгаа бодохгүй юм бол нам байсны хэрэг юун. Намаараа дамжуулж яам тамгын газар шургалсан нөхдийг ч солих нь бас зөв. Харин ЗГ-аас илгээсэн бичгийг боловсруулсан нөхөр тун чадваргүй, албан бичиг баримт боловсруулахдаа тааруухан бололтой юм.