Дуучин Анугийн үсний шинэ өнгө
2013/02/23
Дуучин Анугийн хувьд эмэгтэй уран бүтээлчдээс өөрийн гоо сайхандаа ихээхэн анхаардагаас гадна стилль имижийн хувьд ч содон нэгэн билээ. Тэрээр сүүлийн үед эрдэм номын мөр хөөн уран бүтээлээ төдийлөн хийхгүй байгаа.
Хятадад сургуульд сурч амралтаараа эх орондоо ирсэн тэрээр хэвлэлийн гол сэдэв болдог байсан ч ойрын жилүүдэд нам жим байгаа юм. Харин үе үехэн өөрийн фэйсбуук хуудсаараа л нэг юм бичих болжээ. Хамгийн сүүлд түүний талаар гарсан мэдээлэл нь Түвшинбаяр гэх залуутай үерхэж байгаа гэсэн мэдээлэл байсан. Түүний найз залуугийн хувьд Оюу толгойд ажилладаг энгийн нэг залуу гэж мэдээлснээс өөр мэдээ одоо гараагүй байгаа.
Харин тэрээр саяхан өөрийн үсний шинэ засалтаа харуулсан зургаа нийтэлжээ. Өмнө нь тод өнгөөр өөрийн стилль имижээ тодорхойлдог байсан дуучин бүсгүй нас нэмэхийн хирээр намбатай эмэгтэйн төрхийг бий болгож байгаа билээ. Энэ удаад ч тэрээр энэ байдлаа хадгалсан ч өнгөний хувьд усан үзмэн өнгийг үсний өнгөндөө илүүд үзжээ.
С.Отгон