Халуун тогооны харгислалын "эсрэг тэмцье"
2016/05/26
Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөр бүр түлэгдсэн бяцхан үрсүүд энэлэн шаналж байна. Сүүлийн жилүүдэд харамсалтайгаар үрсээ алдах болсон. Эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд түлэгдэж шархны халуундаа дэмийрч байгаа нь халагламаар... Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Гэхдээ хүүхдэд тавих анхаарал халамжаа өндөржүүлэх цаг хэдийнээ ирсэн.
Өдгөө цахим ертөнцөд түлэгдэж амиа алдлаа гэсэн мэдээ тасрахгүй байна. Фэйсбүүкт ч мөн адил түлэгдэж, амь нь насан дээсэн дөрөөн дээр байгаа хүүхдүүдийн зураг тархаж, эмчилгээний мөнгө босгох хандивт уриалсан уриалга тасрах постлогдох болсон. Сайхан сэтгэлд монголчуудынхаа хүчээр эдгэрч байгаа хүүхдүүд олон байгаа. Гэсэн хэдий ч түлэгдсэн хүүхэд бүрт тусалж чадахгүй нь гаслан.
Долоо хоногт 2-5 хүүхэд халуун тогоотой хоол, буцалсан усанд шалзлагдах нь буурахгүй байна. Энэ сарын 24-ний өдөр дөрвөн настай хүүхэд халуун тогоотой хоол руу унаж түлэгдэн ГССҮТ-д хүргэгджээ.
Энэ бүгдийн гол хэрэгтэн нь "халуун тогоо" гэгч. Хятад улсаас авч ирэн худалдаалагдах тус тогоог гэрийнхээ хаа ч хамаагүй тавьж хоол цайгаа хийдэг болохоор хүүхдийн гарт хамгийн ойр байдаг. Өөрийгөө аюулаас хамгаалж мэдэхгүй хүүхэд тоглож яваад түлэгддэг аж. Өнөөдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж байгаа түлэгдсэн хүмүүсийн 80 хувь нь бага насны хүүхэд. Тэдний ихэнхи нь халуун тогоонд түлэгдэж, гэмтжээ. Тэгвэл эцэг, эхчүүд юуны учир халуун тогоог сонгон хэрэглэдэг вэ гэх асуултад "үнэ хямд, цахилгаан бага зарцуулдаг" хэмээн хариулж байна.
Юугаар ч сольшгүй нандин үрсээ халуун тогоонд харгислуулж буй нь зөв сонголт мөн үү. Түлэгдсэн, гэмтсэн, хорвоог орхисон гээд маш олон гашуун үйл явдал ар араас хөврөх нь үү гэхээс тасрахгүй. Хилээр халуун тогоог нэвтрүүлэхгүй байх талаар улс төрийн суулт, хүний эрх ашгийг дээдэлдэг хөдөлгөөний нөхдүүд, эцэг эхчүүд тэмцмээр байна. Халуун тогоо байгаа цагт энэ харгислал зогсохгүй байх шүү гэх мэргэжилтний үгийг сонсоод бид нэгтэж тэмцэх цаг ирсэнг илтгэнэ.
Өчигдөр гэхэд бага насны хүүхэд халуун тогоотой хоол руу унаж түлэгдэн ГССҮТ-д хүргэгдсэн мэдээлэл байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргээс түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ гэсэн мэдээллийг шалгахад Орбитын...тоотод суух дөрвөн настай эрэгтэй Г нь орон дээрээс тогоотой хоолонд унаж түлэгдэж гэмтжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/68649.shtml#sthash.LApdPlkQ.dpuf
Зочин · 2016/09/27
bitii tenegted baigach dee yun halyyn togoo ,naad malnaasaa yalgaagyu bolson hooonii malantsaryydad yaliign ogdog hyyli heregtei bainaa. mal tsarailj huudee tulchiheed togoo byryytai geed baidag gazar uher mongoloos oor gazar baihgui
зочин · 2016/09/15
Хүүхдээ түлчихвэл халуун тогооны буруу, согтуугаар мотоциклтой явж байгаад үхвэл мотоциклын буруу өөрсдөө бол ямарч буруугүй энхийн цагаан тагтаанууд аргагүй л үхэр монголчууд гэж хэлүүлэхдээ таарсан байгаа биз
Батаа · 2016/09/12
Халуун тогоо хүний хэрэглээ зөвхөн зөв хэрэглэ хүүхэд түлэгдэхгүй газар тавь
Зочин · 2016/09/01
Хар тугалганы хольцтой тогоонд хоол хийж идсээр байгаад мангардуу болчоод үр хүүхдээ харж байгаад шалзалж байгаан. тогоонд буруу бии
би · 2016/08/26
Хүүхэд бол мал биш шүү ЭРДЭНЭ ЮМ ШҮҮ.ТЭД шиг гэнэн цагаан, цэвэр ариун сэтгэлтэн байдаггүй юи. Тиймээс тэдэнд аюулгүй орчинг бүрдүүлэх ёстой юм. Зарим хөгжилтэй улс аюулгүйн стандарт хангаагүй бараа бүтээгдхүүнийг импортоор авдаггүй юм.
би · 2016/08/26
Тогооны наймаачид дэмжихгүй л дээ. Хүүхэд бол мал биш шүү ЭРДЭНЭ юм шүү. тиймээс аюулгүй орчинг бас бүрдүүлэх ёстой. зарим хөгжилтэй орнууд аюулгүй байдлын стандарт хангаагүй бүтээгдхүүнийг хилээр оруулдаггүй юм
тогооны ... · 2016/08/26
би
би · 2016/08/26
Энэ хараал шингэсэн, Монгол ахуйд харш халуун тогоог нэвтрүүлэхгүй байх эсвэл "ОНЦГОЙ ТАТВАР" ногдуулчвал ер нь яаасиин. Одоо хэрэглэж байгааг нь хурааж хэмхлээд ирээдүйн нялх үрсээ хамгаалах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Алийн болгон ядуу зүдүүгээ урдаа барьж нялх амьтдын хорвоод амьдрах тавиланг булшлах юм бэ?????????
uka · 2016/08/17
Xaluun togoonii buru gj yu bxaw xvvxde sn xararai gj xeley dee
зочин 833 · 2016/07/14
Биднийг бага байхад дүлий хар нэртэй хар плитка-аар болоод л байдаг байсан Бага насны хүүхдүүдтэй айлууд халуун тогооноос татгалзах уриалга гарагаж байна
Зочин · 2016/07/13
Дандаа ядуугаа гайхах юм.Плетка тогооноос нэг их үнэтэй биш Соц үед овойж оцойсон хөрөнгөтэй байгаагүй үр хүүхдээ шалзалж байсанг дуулаагүй,хэнэггүй хайнгаасаа болж байна шүү
123 · 2016/07/07
togoonii buruu gej yu bdgiin.hooloo togoon deer hiihgui yun deer hiihiin.tulegdheer bol haana ch yun deer hiisen ch tulegdene shte.
zenden · 2016/06/23
malaa togoond yamar byryy baisiim. ter malantsar hylgaichyydad yal ogoh heregtei.mal shig baahan yum tsyvyylchaad teriigee mallaj chadahgui myy baasnyyd
Зочин · 2016/06/15
Mal shig yyum aa. Togoonii buruu yu baihav dee? Etseg ehiin haihramjgui bolgoomggui baidlaas bolj baigaa biz dee????
Зочин · 2016/06/14
ядуу мглийн амьдрал хэцүү бнаа
yanjaa · 2016/06/12
ene estoi gamshig ger horololin bolon amidralin bolomj muutai ail bolgon ene togoog ashigladag. oor hamgaalaltai tsahilgaan plitka arai oor ym hereglehiin tuld shine bairanuud plitkatai bh,busad hereglegchid lizingeer sain plitka awch heregleh shaardlatai bolj dee.