Өчигдөр цахим ертөнцөд П.Анужин Ч.Ундрал нарын ам зөрчсөн бичлэг тархаж нэлээдгүй шуугианыг дэгдээж, хүмүүсийг хагаралдуулаад авсан билээ. Тэгвэл өнөөдөр уг бичлэгийн хариуд хэргийн эзэн гэгддэг Б.Баатар “Энэ урт хугацаанд Ундрал нэг ч удаа олон нийтийн хэрэгсэлээр гоншигнож, худлаа vнэн ярьж дарамт шахалт болоогvй!. Уран бvтээл зогсоогvй л ирсэн. Намайг доромжилж гүтгэж болно. Ганцхан Ундралыг улс төрийн энэ заваан тоглоомдоо ашиглахгүй байхыг хүсье” гэсэн юм.

Харин Ч.Ундрал "Мэдээллийн хэрэгслээр болон сошиал сүлжээгээр миний хувийн амьдралаар шуугиан тарьж байгаад харамсаж байгаагаа илэрхийлмээр байна.
Би залуу хүн, ээж хүн бас ажлын хамт олон, шавь нарынхаа өмнө үлгэрлэх хариуцлага үүрсэн, ирээдүйд хийж бүтээх олон зорилго, уран бүтээлд зорьж яваа,тиймээс ч энэ хугацаанд энэ талаар 1 ч удаа ам нээж дуугарч байсангүй ээ .Бидний туулаад өнгөрсөн хувийн амьдралыг,энэхүү бичлэгийг гартаа оруулж амжсан нөхдүүд , хэн нэгний улс төрийн бохир тоглоомондоо ашиглан хүмүүсийг хагаралдуулан дундаас нь завшин бусармаг зорилгоор олон нийтэд дэлгэж байгаагаа зогсоомоор байна!" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Шуугиан дэгдээсэн бичлэгийн талаар эргэн сөхвөл, хөтлөгч П.Анужин Ч.Ундралтай уулзах үеэр түүн рүү “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж хэлсэн байдаг тухай гарсан юм.

О.Ариун