Дуучин Нара сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа тэрбээр өөрийгөө дэмжиж буй иргэдийн гарын үсгийг цуглуулсан билээ. Харин энэ үеийнх нь байдлыг харсан цэнхэр үст Цэрэн эмэгтэй цахим хуудаснаа "Улс төрчдийн хийж буй пи ар алхамуудыг би анзаараад л байна. Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшсэн нь олны анхаарал татаж бас ч үгүй ганц бие олон бүсгүйчүүд дэмжиж байгаа гэлцэх. УИХ-д биe даан нэр дэвших хүмүүс 100-500 сая төгрөгтэй байж гэмээнэ өрсөлдөхөөр байна. Харин Нарагийн хийж буй пи арыг нь хараад, олон майхан тавьсан байдал зэргийг ажиглахад хэн ард нь санхүүжүүлээд байнаа гэх асуулт өөрийн эрхгүй төрөх. Тодорхой ажил тогтмол орлогогүй байсан хүн гэж ойлгосон. Эсвэл би эндүүрч байна уу? Эрдэнэ, Одонтуяа нарын саналыг хуваахаар сөрөг нам нь тавьсан болов уу ч гэж хардах. Нарагаас санхүүжилтийн асуултыг асуучихвал яадаг бол" хэмээсэн.

Тэгвэл дээрх асуултын хариуд нэр дэвшигч М.Нарантуяа "Цагаа олсон мөн миний тайлбарлахыг хүсч байсан асуудлыг хөндөж тавьсан Э.Цэрэн эгчид баярлалаа. Таны энэхүү асуултыг бас олон ч хүн асууж эргэлзэж, мэдэхийг хүсч байгаа болов уу. Мөнгөгүй, нэр хүнд рүүгээ ихээр халдуулдаг, дэмжлэггүй боловч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй их эмэгтэй хүн иргэнийхээ эрхээ хаа хүртэл эдлэж, хаана очиж зогсохыг олон хүн ажиглаж байгаа болов уу...

Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд 80.0 төгрөгөөр 2 өдрийн турш, 4 асрыг түрээсэлсэн. Энэ зардал болон, богино зайнд эргэлт хийх шатахууны зардал болон багийнхний хоол ундны зардал нийт 1,500,000төг зарцуулагдсан. Хамгийн гол нь багт ажилласан хүмүүс бүгд сайн дурын хүмүүс байсан бөгөөд аав ээж ах дүү хамаатан садан бүр худ ургууд хүртэл тусалсанаас гадна сэтгэлээрээ дэмжиж олон оюутан залуус уг үйл ажиллагаанд сэтгэлээрээ ажилласан юмаа.

Надтай хамт салбартаа мэргэшсэн манлайлагч залуучууд хамтран ажиллаж байгаа бөгөөд бүгд залуу, мөнгөгүй ч хамгийн гол нь чин зүрхнээсээ нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг улс төрийн тавцанд гаргаж ирж улс төрд эрүүл бөгөөд шинэ хандлага жишиг тогтоохыг зорьж байгаа юм. Эрүүл нийгмийг хамтдаа байгуулна гэсэн итгэл үнэмшлээр олон залуус надтай хамт зүтгэж байгааг хэлэхэд таатай байна.

Бидний эх оронд бүх зүйл мөнгөөр хэмжигдэхдээ тулаагүй, хүний хүч чадлын үнэ цэнэ зоосонд бууж өгөөгүй хэвээр гэдгийг мэдрэх хичнээн сайхан... Та бүгдэдээ хандаж хэлэхэд сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга мөнгө бага зарж олонд хүрэх боломжийг олгож чадсан мөн сонгуульд өрсөлдөх нь их мөнгөтэй хүний оролдож үздэг спорт байхаа больсныг хэлэхэд таатай байна... Урт тайлбараа үүгээр өндөрлье.
Эцэст нь хэлэхэд зарим хүмүүсийн далай мэт цацаад байдаг мөнгө бол тэдний хувийн биш харин таны миний та бидний хөдөлмөрийн хөлс байдаг гэдгийг бодоход илүүдэхгүй болов уу!" гэж хариултыг өгөв.

Үүнийг нь харсан нөхдүүд Цэрэн 0:5-дуулав хэмээж байх юм.

О.Ариун