Амралтын энэ өдөр гэр бүлийнхнээ дайлах амтат өргөст хэмхээ өөрөө бэлдээрэй. Давс багатай байх тул эрүүл хооллолт л гэсэн үг.
Орц:
- өргөст хэмх 1 кг
- сармисны хумс 2 ширхэг
- яншуй багц
- гоньд багц
- ногоон сонгино 3-4 ширхэг
- давс 1 хоолны халбага
Мөн 1 ширхэг гялгар уут хэрэгтэй.

Бэлдэх арга:
Өргөст хэмхийг уртааш нь 4 хувааж, гялгар уутанд хийнэ. Дээр нь яншуй, гоньд болон ногоон сонгино, сармисаа хэрчээд нэмээрэй. Бүгдийг хольж, давс цацах ёстой. Дахин холино. Ингээд гялгар уутны амыг боож, хөргөгчинд хийгээрэй.

Хагас цагийн дараа давсалсан өргөст хэмх бэлэн. Гоё ногоон өнгөтэй, шажигнасан, бас сайхан амт, үнэртэй өргөст хэмхээрээ гэрийнхнээ дайлаарай. Хүсвэл базилик зэрэг ногоо, чинжүү амтлагч зэргийг нэмж болно.