Эх орноосоо Урвасан олон хүнийг бид мэддэг болсон ч яаж ч чадахгүй байдалтай өдөр хоногийг өнгөрүүлсээр л байна. Оффшор бүсэд данстай байна гэдэг цаад утгаараа эх орноосоо урвасаан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэг. Үүнийг бид хэдэн жилийн өмнөөс мэдсэн ч дугараад ч дуу “эс хүрнэ”. Цагдаа хүчнийхэн ч “үл дийлнэ”. Иргэд энэ хавраас л оффшор гэгчийг нэг нэгэнгүй мэддэг болсон нь Эх оронч сэтгэлгээг дэвэргээд авсан ч мөн л яаж ч үл чадна. Энэ мэт мэдсэн ч мэдээгүй мэт, бодсон ч бодоогүй мэт өнгөрдөг хэнэггүйхэн “моод” Монголд байна гэлтэй.

Эх орноосоо урван газар шороогоо зарж байгаа хэсэг байхад, мөнгөө “нууж хааж” байгаа хэсэг бас байна. Монгол хүн өөрийн нэрээрээ уурхайн лиценз авч Хятадуудад зарж орхидог нь цэвэр эх орноосоо “урвасан” хэрэг биш гэж үү. Үүнтэй төр тэмцэж чадахгүй, төрийн цагдаа хүчнийхэн тэмцэж чадахгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг улам “бадраагаад” байх юм. Одоо иргэд л тэмцэх үлдэж байх шиг. Учир нь энэ орны эзэн нь болсон иргэд л бүхнийг хөдөлгөх, шийдвэрлэх “хүчтэй” нь болон үлдэж байна. Бид “хөөсөрсөн” цустай, Хөрслөг царайтай, Хөлсөрхөг Монголын удам шүү дээ. Эцэг эх нь эзэнгүй гэрт хөршдөө дээрэлхүүлсэн “жоохон хүүхэд шиг л” амьдрах юм бид.

 

Бидний хэлэх гэснийг хатуухан хэлчихдэг, сануулах гэснийг сануулсан шиг сануулчихдаг бүлгэмүүд бий хэмээн итгэж байсан иргэд одоо яахаа мэдэхээ больжээ. Учир нь тэднийг барьж хорин үйл ажиллагааг нь явуулахгүй хэмээн “сүрдүүлэх” болж гэнэ.

Босоо хөх Монгол, Даяар Монгол зэрэг хэд хэдэн бүлэглэлийн залуусын үйл ажиллагааг дэмжин “алсуурхан” тэднийг хайрладаг юм иргэд нь. Гэтэл тэдний өнөөдөрхөн хийсэн мэдэгдэлд Хятадуудтай “сүлбэлдсэн” хурандаа, генерал зэргийн нэрийг зарлах сургаар Монгол хүн зэвсэгт хүчиндээ “итгэхгүй” болж ирлээ.

Энэ үнэхээр харамсалтай хэрэг. Монгол улс ямар ч түүхэндээ цэрэг эрсдээ “итгэж, найдаж” ирсэн түхтэй. Гэтэл өнөөдөр “худалдагдсан” мэт яриа газар авч байгаа нь “эгдүү” хүргэмээр.

e26941c958cfae380e4d317869421e14

Гэхдээ олон улсад Монгол цэрэг байхаар “нойртой” хонодог мэтээр өөрсдийгөө тусгай ажиллагаанд сурталчилан байдаг манай хүчнийхэн өөрийн эх орноо юунд “үл тоомсорлон“ байгааг ойлгохгүй юм. Генерал, Хурандаа нарын өгсөн үүрэг эх орноос нь илүү үнэтэй хэрэг үү. Хэрэв үнэхээр “урваж шарвасан” генерал, хурандаа байвал эх орны баатарлаг хөвгүүдийн түүх, эх орны хөрс шороо, эх орны түүх цолноос илүү үнэтэй, Эх орны иргэд цолноос илүү эзэн нь юм шүү.

Б.Цацралт

Ugluu-logo202