Энэ сарын 18-нд нээлтээ хийсэн даруйдаа монголын кино сонирхогч, үзэгч түмний мэлмийг нээж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж, эх түүхээрээ бахархах, омогших сэдлийг машид дэврээсэн "Ану хатан" түүхэн уран сайхны кино  Эрдэнэт хотод нээлтээ хийх гэнэ.

Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордонд маргааш буюу 23-ны 17:00 цагт болох киноны нээлтэнд ерөнхий продюсер Д.Болдхуяг, ерөнхий найруулагч Т.Алтантуяа, Галдан хаанд тоглосон жүжигчин М.Мягмар, Данжилад тоглосон жүжигчин С.Ариунбямба, Эрдэнэтийн жүжигчин Балсанд тоглосон Гэрэлт-Од, Энх-Амгалан хаанд тоглосон Е.Баярмагнай, найруулагч В.Агар, ерөнхий зураглаач Д.Ангараг нар оролцох ажээ.

Ийнхүү Эрдэнэт хотын үзэгчиддээ "Ану хатан" түүхэн уран сайхны киноны нээлтэнд хүрэлцэн ирхийг хүндэтгэн урьж байна

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn