УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын 2016 оны сонгуульд Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн Намын "Эх орончдын Нэгдсэн эвсэл"-ээс нэр дэвшиж буй билээ.

 

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой гомдол СЕХ-нд иржээ. Тодруулбал Дархан -Уул аймгийн Дархан сумын иргэн С.Наранцэцэг, Б.Цэрэнбадам нар түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр 31 хуудас баримт ирүүлсэн тул СЕХ уг материалуудыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд хэрэв С.Ганбаатар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илэрвэл СЕХ түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн статусыг хүчингүй болгож, хасах аж.

 

П.Мандах

sonin.mn