09 сарын 19-ны өдрийн зурхай

Өдрийн өнгө

            Билгийн тооллын 15. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

                                                            Хонины орд

            Урам зориг дүүрэн өдөр. Хамтран ажиллагсад болон танд гэгээлэг өдөр болох нь. Хэдэн цагийн дараа бизнесийн тааламжтай байдал бүрдэнэ. Гэнэтийн аз тохионо. Таны хөрш өнгөрсөн амьдралынхаа сургамжаас хуваалцах нь анхааралтай сонс. Гал байгаа газарт утаа байдаг гэх үгийг санаж яваарай. Гэр орондоо цаг гарга. Хэрвээ та эрт явбал, таныг хэн ч мэдэхгүй. Магадгүй таны сэтгэлийг хөдөлгөсөн анхны болзоо тань насан туршид тань хадгалагдах болно.

Үхрийн орд

           Таны дураараа амиа хичээсэн өөрийгөө хэт өндөрт тавьсан зэрэг муу зан чанарууд идэвхжинэ. Бусдын санаа бодлыг үл тоомсорлон өөрийгөө хамраалан зүтгэх хандлагатай байна. Бусадтай эвтэй бай. Ганцаараа байхыг хичээ. Таны дээрх зан байдал эргэн тойрныхондоо таагүй зүйлс авч ирж болзошгүй. Даруу ухаалаг бай эрчүүд ялалтандаа хэт хөөрцөглөх хэрэггүй. Өөрийгөө муулуулах зүйл бүү гарга.

Ихрийн орд

            Зөн совинтой өдөр. Та энэ өдөр хайртай хүн болон хамтрагчдаа боломжоороо зөвлөгөө өг тэгвэл сэтгэл нь тайвширна. Өөрийн бие даасан байдал үнэ цэнээ бүү алд, мөн төлөвлөгөө гарга. Ганц олдох амьдралдаа хайртай байж өөрийн эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун бай. Найзаасаа хамт юм уухыг урин, баяр хөөртэй байж хүрээлэн буй орчноо мэдэр. Хэрвээ танай хөрш тань нээлттэй бол тэднээс асуу. Тэд эртний ба итгэлтэй найзууд тань байх болно.

Мэлхийн орд

            Эрсдэлтэй өдөр. Ажилдаа хэт махран зүтгэхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэл өндөртэй арилжаа наймааны ажил ихээхэн хэмжээний алдагдалд оруулж мэднэ. Зүүдээ эсрэгээр нь тайл. Танд яг л нүхэнд унаж хаашаа ч гарах гарцгүй болсон мэт санагдах бөгөөд бусад хүмүүс туслах туслахгүй байх огт хамаагүй энэ бүхнээс өөрөө гарахыг хичээ. Хэрэв тусламж авахыг үнэхээр хүсч байгаа бол өөртөө тусалж чадах хамгийн боломжтой хүнээс л асуу.

Арслангийн орд

            Сайхан өдөр. Та сүсэг бишрэлтэй ч бай үгүй ч бай, хэрэв та бүх юманд тайван, биеэ барьж, хяналттай хандах юм бол энэ өдөр маш сайхан өдөр болно. Бусадтай санап солилцохдоо анхааралтай бай. Дараагийн хэдэн өдөрт хайр дурлалын амьдралдаа биелэшгүй зүйлд бүү санаарх. Гэхдээ энэ үе янаглал, хүсэл эрмэлзлэлийн нарийн мэдрэмж бүхий тоггвортой, найдвартай байдлыг хадгалах ёстой. Чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ хөгжим, дүрслэх урлаг эсвэл бүжиг сонго.

                                                            Охины орд

            Хүнд өдөр. Эмэгтэйчүүд шинэ танилтай болох буюу хайр дурлалд умбах бололтой. Та мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд өнөөдөр худалдан авалт хийхээс татгалз. Амжилтанд хүрэхийн тулд стратегээ өөрчлөх шаардлагатай байна. Бусадтай тогтоосон харилцаа холбоо хуурамч найдвар авчирна эсвэл түншүүддээ урам хугарна. Арилжааны ажилд идэвхи бүү гарга. Өнөөдөр танд өөрийн боломжоо зөв дүгнэж ухаалаг шийдвэр гаргахад амаргүй байх болно.

Жинлүүрийн орд

            Зохистой байдал. Та мөнгөө юунд зарцуулж байгаадаа итгэлтэй байх ёстой ба энэ өглөө санхүүгийн хөрөнгө оруулалтандаа анхаар. Энэ долоо хоногийн сүүлээр бүх зүйл тодорхой болтол тэвчээртэй бай. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ойр дотны хүмүүсдээ туйлбаргүй зан гаргалгүй тогтуун бай. Шинээр санаачилсан ажлын гүйцэтгэлд яг хэрэгтэй үед нь туслажээ. Гарч буй ахиц танд таалагдах ёстойг сануул. Урамшууллыг бодитой тооц. Найдаж байсны дагуу болвол том ашиг авчрах боломжруу шилж. Мөрийтэй тоглох, казинод тоглох нь хожил авчирна.

Хилэнцийн орд

            Ярвигтай өдөр. Энэ өдөр хэн нэгэнтэй зөрчилдөж маргахынхаа оронд буулт хийж харилцаа холбоогоо хэвээр хадгалснаар зорьсон зорилгодоо хүрэх болно. Залхуу хойрго хамт ажиллагсад чинь таны ажлын ачааллыг нэмэгдүүлнэ. Дарамттай байсан ч уян хатан бай. Нөхөдтэйгөө санаандгүй яриа өдөөх цаг гарга. Тэдэнд ашиггүй байсан ч нөхөрсөг байдал тань төвөг удахгүй.

Нумын орд

            Урам зоригтой өдөр. Хүмүүстэй харилцах нь өнөөдрийн хувьд маш чухал. Та өөрийн сонирхдог зүйлсийн талаар бусадтай санаа бодлоо солилцож болно. Хэдий тийм ч бусдын юу хүсч байгааг мэдэрч ярихаасаа илүү сонсохыг хичээгээрэй. Бизнесийн арилжаа наймааны хувьд сайн сонсогч байх нь танд амжилт авчрахаас гадна үйлчлүүлэгч тань яг юу хүсээд байгааг ойлгоход танд туслах болно. Хамт ажиллагсадтайгаа болон найз нөхөдтэйгөө салхинд гар.             

Матарын орд

            Амлалт өгөх өдөр. Магадгүй таны мэдрэмж өөрийн амжилтын үүд хаалга руу хандана. Өнөөдөр зорилготой байх өдөр. Та хосдоо өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Сөрөг бодол одоо болж байгаа зүйлд саад болж болно. Зөвлөгөө авах тусам ухаажна. Өөрийнхөө зөн совинд итгэх өдөр. Хэн нэгний үгэнд итгэж гэрээ хийх хэрэггүй. Анхаарал болгоомжтой бай. Үнэнч хайр тань таныг ойлгох болно. Шинэ хүмүүсийн авчрах энерги сэргээлт танд ашигтай байх болно.

Хумхын орд

            Таагүй өдөр. Гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс болж гэр бүлийн харилцаа хүндэрнэ. Өнөөдөр гэнэтийн таагүй үйл явдал болох магадлал маш өндөр байна. Хүлээцтэй байж бусдыг сайн сонсох нь ухаалаг шийдвэр гаргахад тань туслана.

Загасны орд

            Гэрэл гэгээтэй өдөр. Өөрийн онцгой хэн нэгэнд эсвэл хүүхдүүддээ өөрийн дотоод зүрхээ дахин нээ. Тоглохдоо бэлэн бай. Бүтээлч загаснуудад одоо чөлөөт төсөл төлөвлөгөөндөө ажиллах урлагийн шилдэг бүтээлээ туурвих, амьдардаг гэрийнхээ онцгой өрөөнийхөө шинэ өнгийг төлөвлөх зэрэгт яг тохирсон сайхан цаг. Хөгжмийн концерт уран зургийн үзэсгэлэнд оролцох эсвэл дуртай театрын жүжгээ үзэх зэрэг нь таныг баяр хөөртэйгээр уран зөгнөлийн ертөнц рүү тань явуулж мэднэ. Романтик оройг зохион байгуул.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.