Солонгос улсын иргэн И К С гэгч Монгол улсад гурван салбар бүхий худалдааны төв ажилуулдаг. Тэрбээр өмнө нь хилээр их хэмжээний сөжүг зөвшөөрөлгүй оруулж ирж худалдсан, хугацаа нь дууссан бэлэн гоймонг солонгос хоолны газруудад “шахсан” зэрэг үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газарт шалгагдаж байсан юм.

Энэ хэргийн маргаан намжаагүй байхад өөрийнхөө ажиллуулдаг “Кориа Белл март” дэлгүүрийн 00-ын өрөө, хувцас солих өрөөнд хүртэл хяналтын нууц камер байрлуулсан нь мэдэгдсэн. Тодруулбал И К С гэгч нууц камерыг 00-ын өрөөнд угаалтуурны доор байрлуулсан байсан нь цагдаагийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсээд байсан байсан. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад утсаа салган хаана байсан нь мэдэгдэхгүй байсан юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар И К С гэгч эх орон руугаа зугтжээ. Тэрээр үүнийгээ эрүүл мэндийн шалтгаантай, хагалгаанд орсон хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа