“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин мэдээллийн цахим сайтуудаар сүүлийн үед бичигдэж байгаа өөртэй нь холбогдсон зарим асуудалд фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна

“Энэ сэтгүүл зүй тэр дундаа сайт энэ тэр гээчид үнэхээр ёс зүй байтугай юу ч алга аа! Намайг жирэмсэн гэж бичжээ, жирэмсэн гэж бодож мэдэж бичсэн бол монголчууд бид ийм дээрээ тулаа юу?!! Хэрэв би тулгар байгаа бол, хэрэв надад хүн байгаа бол ингэж нулимаж, доромжлуулах юу бас хийсэн бэ?

Бүсгүй хүнийг хайр найргүй нулимах увайгүй, адгийн бичвэрийн дор шүлсээ үсчүүлж, нүүрээ нуун, балиар савраараа бичих улсын хэн нь хэд нь надтай уулзаж учирч байсан бэ?!! Хэд нь бичээд байгаагаа нүдээрээ харсан бэ? Тэр амьдралаараа тоглуулсан гээд байгаа улс, надад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир! Энэ түм буман доромж гүтгэлэгт аадрын бороо, мөндөрт цохиулах адил намайг ганцаар нүдүүлж байхад хамт амьдарч, туслан дэмжиж, хайрлаж байсан хүн байгаад байгаа юм бол гараад ир!

Би нэр хүндээр чинь тоглосоон, худал ярьж явсаан гээд уйлан дуугарч, уучлал гуйдгаа одоо түмний өмнө хэлэх цаг чинь болжээ! Миний нэр хүнд дор салсан болж, садар самуунаа хийж, өчнөөн хүүхний өр зүрхийг цоолж, амьдралыг нь буртаглан яваа сэтгэл хийгээд биеийн хиртэй увайгүй эрийн тухай зориг чинь хүрвэл сэтгүүлч хүүхнүүд та нар бич! Эр эмийн явдлаар биесээ дарамталж, идэх хоол, өмсөх хувцас, ярих яриагаа баяжуулж нэр, мөр бүтэн яваа улсын дэргэд хэнд ч гомдоллохгүй, хэнээс ч нэхэхгүй мөрөө хөөн амьдарч байгаа!

Садар самуун, шуналтай, завхай, зальтай, айл үймүүлдэг, хуурамч, худалч хэмээх үйл, үг миний бодол санаанд бүү хэл яс цус, удамд үгүй!

Өчнөөн жил монголын ард түмэнд сайн сайхныг түгээх гэж, энэ бие, нэрийг үл хайрлан хичээж өдий хүрлээ! Хажууд минь хамт байх байтугай сэтгэл өргөх эр хүн байгаагүй, би үр хүүхэд, өөрийн амьдралаа бүсээ чангалан авч яваа!

Нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг минь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан, хэмээх үндэслэлээр шүүхэд өгч байна! Нүүрээ нуугаад хүн доромжилж, хөлөө жийн баярлаж байгаа бол цахим ертөнцийн аливаа бүхэн мөртэй, эзэнтэй байдгийг хэлье!

Цахим хуудсаараа дамжуулан намайг хайрлан дэмнэдэг өдий төдий хүмүүстээ баярлаж явдгаа хэлье! Буртаглах гэсэн атаач цөөн байхад хайраараа ивээх нь хавьгүй олон бийд сэтгэл минь үргэлж тэнүүн байдаг. Тэднийхээ төлөө, өөрийнхөө төлөө би үнэний төлөө явахаар шийдсээн!

 

ЧОЙ

bolod.mn