Франц улсад гурав дахь удаагаа зохиогдох гэж буй буурал тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өнөө шөнө эхэлнэ. Тус тэмцээн 6-р сарын 10-аас ирэх сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тэмцээний нээлтийн тоглолт үүрийн 04:00 цагт зохион байгуулагч орон болох Франц-Румыны шигшээ багийн дунд болно. Анх удаа 24 улсын шигшээ баг оролцож буй бөгөөд Исланд, Умард Ирланд, Уэльс, Албани, Словак зэрэг таван улсын баг анх удаа оролцож буйгаараа онцлогтой юм. Тэмцээнийг МҮОНРТ-ийн 2-р суваг “Монголын мэдээ” телевиз орон даяар HD форматаар шууд дамжуулна.

Энэ дашрамд сонирхуулахад европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь 1960 оноос эхтэй бөгөөд анх найман улсын шигшээ баг тамирчид өрсөлддөг байсан бол 1996 оноос 16н баг өрсөлддөг болж, улмаар 2016 оноос эхлэн 24н баг хүч үзэхээр боллоо. Нэр хүндээрээ Олимпийн наадам, Хөлбөмбөгийн ДАШТ-ний дараа ордог уг тэмцээнд Германы шигшээ баг 1972, 1980, 1996 онд түрүүлсэн бол мөн Испани улсын хөлбөмбөгчид 1964, 2008, 2012 онд тус бүр хамгийн олон тивийн аваргын цом өргөсөн түүхтэй.

Харин зохион байгуулагч Францийн шишээ баг 1984, 2000 онд хоёр түрүүлсэн юм. Уг тэмцээнд тус бүр нэг тэргүүлсэн Дани, Нидерландын баг оролцох эрхээ авч чадаагүй нь тэмцээний чансаа, өрсөлдөөнийг илтгэж байна.

П.Бат-Эрдэнэ