Хүүхэн болох гээд армиа орхисон мэргэн бууч
2013/09/18
Америкийн зэвсэгт хүчний мэргэжлийн мэргэн бууч эр хүйсээ солиулан эмэгтэй болсон эрд дурласнаар хүйсээ солиулахаар Британи руу зорьжээ.
Чарльз Понтиер онлайнаар 29 настай Алесиа гэх оюутан залуутай танилцсан аж. Улмаар тэд хайр сэтгэлийн холбоотой болжээ. Энэ бүгдийн дараа Чарльз бүх зүйлийг умартан эмэгтэй болхоор шийдсэн нь энэ аж. Тэрээр өмнө нь 3 удаа гэрлэн 2 хүүхэдтэй болсон аж. "Би эрэгтэй гэхээсээ илүү эмэгтэйлэг шинж чанарыг илүү мэдэрдэг байсан. Армид байхдаа би эмэгтэйлэг талаа нуухыг их хичээдэг байлаа" гэж тэрээр ярьжээ.
Чарьлигийн гэр бүлийн эрчүүд армид алба хаах тогтсон уламжлалтай байсан учир тэрээр аавынхаа дарамт шахалтаар цэргийн алба хаасан аж. Тэрээр цэрэгт явснаар эрэгтэй хүн гэдгээ мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч харамсалтай нь цэргийн алба түүнд тус болоогүй гэнэ.
Чарльз бараг 15 жил армид албан хашсан бөгөөд энэ хугацаанд мэргэн буудагч, тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн болжээ. Түүнчлэн дэлхийн олон газраар явж үүрэг гүйцэтгэж байсан хашир дайчин аж.
Транссексуалистын амьдралаар амьдрахад ихээхэн хүндрэлтэй гэдгийг тэр мэддэг бөгөөд гудамжинд явж байхдаа гэнэтийн халдлагад хүртэл өртөөд авчээ. Гэсэн ч тэрээр үүнээс шантралгүй хүсэл зорилгынхоо төлөө тэмцэнэ гэдгээ ярьсан байна.