Өнөөдөр – Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдөр
2016/06/12
Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх Дэлхийн өдрийг (World Day Against Child Labour) Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) бий болгож, жил бүрийн зургаадугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм. 1997 онд Амстердам болон Осло хотод болсон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй тэмцэх бага хурал болон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаархи олон улсын бага хурлын дараа ийм өдөртэй болох санаа төрсөн байна. Энэ хоёр бага хурал нь хүүхдийн хөдөлмөрийг устгахын тулд дэлхий нийтээрээ хүч чармайлт тавих шаардлагатайд олон нийтийн анхаарлыг хандуулжээ. Үүнээс гадна,энэ үйл ажиллагааг мэдээллийн талаар хангах статистикийн болон туршилтын судалгаа шаардлагатай тухай мэдэгдэж байв.Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай ОУХБ-ын 82 дугаар конвенци хүчин төгөлдөр болсноос хойш өнгөрсөн жилүүдэд ажил хийдэг хүүхдүүдэд дэмжлэг үзүүлсэн ч, хийх зүйл бас их байна.
Тэднээс олон хүүхдэд сургуульд явах, тэр тусмаа тоглож наадах цаг зав олдоггүй, шаардлагатай хоол тэжээл иддэггүй, халамж тэтгэлэг хүртдэггүй байна.