Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу иргэд өнөөдрөөс эхлэн 1072 ширхэг хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж худалдаалах бүрэн боломжтой болсон. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлнэ гэсэн үг. Хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах гэсэн иргэд банкуудад очер дараалал үүсгэж байна. Тодруулбал, банкуудын гадна өглөөний 06.00 цагаас хойш дугаарлан одоо ч ачаалал үүсгэсээр байна.

Улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа. Эдгээр иргэд бүгд хувьцаагаа худалдах хүсэлт гаргах нь эрх нь нээлттэй юм.

Б.Саран

etoim.mn