Хошин урлагийн жүжигчин Хүрэлээг танихгүй хүн ховор. Түүний охин Х.Намуунаа жүжигчин, загвар өмсөгч биш. Гэхдээ авьяас бий. Энэ хоёр салбарын төлөөлөл болсон эмэгтэй гээд хэлчихэж болохоор. Учир нь түүнд гоолиг бие, багахан ааваас өвлөгдсөн жүжиглэх авьяас байгаа гэдэг.

Нэгэн хувийн компанид ерөнхий нягтлан хийдэг Х.Намуунаагийн нууц авьяас нь саяхан ил болсон. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээний салбарт хүч үзэхээр шийдэж өөрийн нэрийн уруулын будгаа худалдаанд гаргаад буй. Тэгвэл энэ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай сайхан бүсгүй маань энэ зуны трэнд үсний өнгөөр төрхөө өөрчилжээ.

 

Түүнийг нь харсан найзууд нь "эхэндээ их зохиж байгаа харагдсан. Одоо нэг л онцгүй харагдаад байна уу даа чамайг хар үс л илүү их гоё харагдуулдаг юм байна" хэмээн зөвлөж эхлэв.