Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг. Удалгүй "UBS" телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсон.

Түүнийг монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. Бяцхан биендээ баймгүй хөдөлмөрч нэгэн. АНУ-д суралцаж байгаад эх орондоо ирж “U art academy” –ийг нээсэн. Гэтэл тэдний салалтын талаарх таагүй мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдах болсон билээ. Ганц ч удаа ам нээж байгаагүй Ч.Ундрал хэвлэлд өгсөн ярилцлагадаа " Би их эмзэг байна. /уйлав/ Хэнд ч ярьж байгаагүй сэдэв болохоор. Амьдралаа холбосон анхны хайр бол мэдээж миний хүүгийн аав. Би арван жилдээ хүүхэдтэй үерхэж үзээгүй. Оюутан байхдаа анх үерхэж үзсэн. Анхны болзоо анхны үнсэлт бүгд их сургуульд ороод үзсэн дээ.

Бид хоёр чинь салаад уулзаагүй хүмүүс биш шүү дээ. Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Баатараа 7 хоног болгон хүүгээ авна. Сайн аав. Мэдээж миний хань байсан. Бид хоёрт хайр дурлал бүх зүйл гоё байж байгаад суусан. Манай Баатар чинь бол яг одоогоор айхтар хар болж харагдаад байна. Миний бодлоор бол тийм хүн биш. /уйлав/ Их зөөлөн тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Нөгөө нэг номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ер нь бол их бүтээлч нойр хоол бүх юмаа умартаад л нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гэчихсэн бол тэрнийхээ төлөө явна. Хоол ч идэхгүй, харахд нэг л том хүн байгаад байдаг. Их зөөлөн бүр надаас зөөлөн. Их уярамтгай. Баатартай ам мурийдаггүй байсан" хэмээн ярьжээ.

Мөн " Миний хувьд бүхэл бүтэн залуу насаа зориулсан амьдрал байхгүй юу. 2003 оноос эхлээд 2012 он хүртэл нойр хоолгүй хамт Херо гэдэг брэндийг гаргаж ирэх гэж хөдөлмөрлөсөн арван жил. Нэг л өдөр байхгүй болчихсон. Залуу насныхаа эмэгтэй хүнийхээ аашаар ямар ч зүйл хийгээгүй. Энэ минийх чинийх эсвэл шүүхдэх юу ч хийгээгүй зүгээр л орхисон. Тэгээд 2015 оноос эхлээд дахиад л анх эхэлж байсан шигээ би мөнгө атгаад шинээр би компани байгуулсан. Арван жилийн дараа би тэгээс эхэлж байна. Компани гэхээсээ илүү амьдралын шинэ үе дахиад эхэлж байна шүү дээ. Мэдээж энэ бол ямар ч хүнд хүндээр тусна. Гэхдээ би үүнийг би ингэчихлээ бид нар ингэлээ гэж олон нийтэд дэлгэх хүсэл байгаагүй. Энэнээс цааш өөрөө мэдлэг авьяас боловсролоороо болох байхаа гэсэн итгэл байсан учраас. Би энэ талаар хэнд ч яриагүй 5 жилийн дараа анх удаа ярьж байгаа болохоор надад маш хүнд байна" гэж салалтынхаа талаар анх уудаа хэвлэлд ярьсан юм.

О.Ариун