НҮБ-ын Залуучуудын форумд Монгол улсаа төлөөлөн оролцохоор Т.Энхбаяр гэдэг Тайваны их сургуульд тэтгэлгээр сурч буй оюутан охин шалгарчээ. Энэхүү өндөр босготой залуусын форумд тив дэлхий даяар нийт 3000 гаруй залуу оролцох хүсэлтээ илгээсэн ч үүнээс зөвхөн 250 (8%) залуу шалгарсан байна. Тус форумд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Боловсрол, Засаглалын хариуцлагатай ил тод байдал" гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх бөгөөд энэ оны 7-р сарын 17-22 өдрүүдэд Африкийн Кенид зохион байгуулагдахаар тов гарчээ.

Форумд улс орнуудын Засгийн газрийн тэргүүн, яамдын сайдууд гэх мэт ЗГ-ын төлөөлөгчид, Төрийн бус байгууллага, ОУ-ын институт, академик болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож эдийн засаг, хөгжлийн асуудлуудаар хэлэлцдэг бөгөөд Монгол улс залуучуудынхаа оролцоог дэмжин, зөвхөн тухайн улсынхаа бус дэлхий нийтийн асуудалд гар бие оролцох нь гадаад маркетингийн нэгэн том алхам билээ.

Ийнхүү сайхан мэдээг сонссон нэгнийгээ дэмждэг гэгээлэг залуус “БОЛОМЖ БҮТЭЭЕ” оюуны хандивын ажлыг санаачилсан байна. Учир нь форумд оролцох зардалыг МУ-ын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайд, Гадаад хэргийн сайд болон НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар аль нь ч гаргах боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна. Хөгжингүй орнуудад боловсрол эзэмшин, ирээд эх орноо хөгжүүлнэ гэх зөв бодол, өрнүүн сэтгэл зүрхтэйгээр суралцаж байгаа ирээдүй үеэ дэмжих нь Монгол улсдаа хийх хамгийн том хөрөнгө оруулалт. Учир нь бид сурч мэдэж, төлөвшиж, оюун ухаанаа нээснээр л хөгжингүй орны залуустай мөр зэрэгцэх чадамжтай болж улс орноо өөрчлөн хөгжүүлэх билээ. Хэзээ ч хийгүй байснаас оройтож хийсэн нь дээр мөн хэзээ ч мэдэхгүй байснаас хэсэгхэн зовоод сурах нь хамгийн зөв сонголт билээ.


Та бүхэн БОЛОМЖ БҮТЭЭЕ аянд нэгдэхийг хүсвэлhttp://www.facebook.com/enkhbayar.tumurbaatar хаягаар холбогдоно уу

Хандивын данс: Төрийн банк 2201300070922 Т. Энхбаяр