Владимир Путин Эгийн голын усан цахилгаан станц барихыг эсэргүүцэв
2016/06/24
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо өчигдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний уулзалт боллоо.
Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.
Үүнээс гадна уулзалтын хамгийн их анхаарал татсан асуудал бол Эгийн голын усан цахилгаан станц байлаа. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эгийн голын цахилгаан станцыг бариулахгүй, харин Монголд цахилгаан хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ талаар ОХУ-ын зарим сайтуудад мэдээлсээр байна.
Тухайлбал, http://www.interfax.ru/ сайтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Энэ асуудалд Монголын тал хариуцлагатай байх учиртай. Эгийн голын усан цахилгаaн станцыг байгуулснаар Иркутск бүсийн усны эх үүсвэр болон хосгүй үзэсгэлэнт Байгаль нуур ширгэх эрсдэлтэй. ОХУ эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бэлэн байна” гэдгийг онцолжээ.
Харин Оросын бусад сайтад Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүйн тулд харилцан ашигтай байдлаар тохиролцох санал гаргасан байна. Тухайлбал Монголд нийлүүлж байгаа цахилгааныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжтойг мэдэгджээ.
Ингэснээр Эгийн голын УЦС барих ажил зогсож магадгүй болоод байна. Эгийн голын УСЦ нь 20 жилийн хугацаанд жилд 606 сая кВт.цаг үйлдвэрлэх эрчим хүчний ашгаар нөхөх тооцоог Франц улсын Трактебел Инженеринг (GDF Suez) төслийн зөвлөх компанийн эдийн засагчид хийсэн. 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн системийн нийлүүлэх бөгөөд өвлийн оргил ачааллын горим тохируулгыг хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар Төвийн бүсийн нэгдсэн систем нь нийт 452169 айл өрх болон аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
Мөн төслийн нийт өртөгт төсөл хөгжүүлэх зардал болох Чингис бондын санхүүжилтийг эргэн төлөх зардал багтсан байдаг. Төслийн зөвлөх “Трактебел Инженеринг” компани төслийн нийт өртгийг 827,6 сая ам.доллар гэж тооцоолсон.
Манай улсын хувьд өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7%-ийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг; Нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг тул цахилгаан эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ тохируулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал; ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэх төлөвтэй болж байна. Тухайлбал импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамын техникийн боломж дээд хязгаартаа тулаад байгаа юм; Ахуйн хэрэглээ зонхилсон цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хоногийн оргил болон бага ачааллын зөрүү өнөөгийн байдлаар 320 МВт хүрч өсөөд байгаа юм.
Зочин · 2016/06/24
Elbegee mindee chadkui baij yaah gej iim yum hiij yavdiin be. odoo naad 3 talt uulzalt chin dandaa mongolchuudiig horij tsagdah mechanizm bolchloo... tgeed ene mechanismiig chin hayaad garaad yavchij bolkui, orood deerelhuuleed baij ch bolku sonin yum bolchij bgan bishvv...
Зочин · 2016/06/24
Orosuudad yamar xamaatai yum usan tsaxilgaan stantsaa barix l xeregtei
Зочин · 2016/06/24
nice
Зочин · 2016/06/24
ene buhend Elbeg dorj buruutai????
Зочин · 2016/06/24
төмөр замаа гурилдуулсан, одоо усан цахилгаан станцаа бас барьж чадахгүй боллоо. ах нараа гэж...
zochin · 2016/06/24
tom guren geed deerelhuu zagnah shaardlagagui
БАЙГАЛ ДАЛАЙ · 2016/06/24
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХЭТ ИРЭЭДҮЙГ БОДОХ ЮМ БОЛ ХАА Ч БАРЬДАГ БАЙЛАА ГЭСЭН УСАН ЦАХИЛГААН СТАНЦААС ТАТГАЛЗАХ НЬ ЗӨВ ШҮҮ. УС, ТЭР ДУНДАА УНДНЫ ЦЭВЭР УСЫГ БИД МАШ ИХЭЭР АРИГЛАН ХАМГААЛЖ ХЭРЭГЛЭХ УЧИРТАЙ. УС ҮЙЛДВЭРЛЭДЭГ УЛС ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ!!!
Зочин · 2016/06/24
davartsan muu arkhichin oros ve!bid tusgaar Mongolchuud