Хамгийн сүүлийн зодуурын дараа цэг тавьсан минь оножээ
2016/06/25
Намайг С гэдэг. 35 настай. Би өөрийнхөө туулсан замыг та бүхэндээ хуваалцах гэсэн юм хэн нэгэн ийм амьдралаар амьдарч байж ч болох. Харин тийм биш бол маш сайн байна. Үгүй бол эртхэн өөрийнхөө шийдвэрийг гаргаж амьдралаа бод гэж хэлэхийг хүссэн юм.
Би гэдэг хүн амьдралдаа хоёр ч удаа алдаад аавын хайр халамжаар дутсан гурван хүүхдээ чадах ядахаараа амьдарч байна даа. Анхны нөхөртэйгээ хайр сэтгэлээр суугаагүй минь алдаа байсан юм. Би СУИС-д уран зургийн ангид сурч байлаа. Тэр үүед нүдэнд дулаахан хөвгүүнтэй үерхэж байсан юм. Яагаад ч юм би түүндээ хаягдчихсан. Тэгээд л хор шарандаа том хүүгийнхээ аавтай дэр нэгтэгчихсэн хэрэг. Хайргүй л бол хайргүй, яваандаа халамжаар дутаж улаан нялзрай үүрээ тэврээд үлдсэн юм. Залуухан байсан болоод ч тэр үү ганцаараа хүүхэд өсгөх амаргүй санагдаж билээ. Хүүгээ аавтай болгохын хүслэнд автаж, яарч гаргасан шийдвэр маань намайг ямар их хүчирхийлэл, харанхуй ангал руу чирэхийг төсөөлөөөө ч үүгүй. Хоёр дахь амьдрал зохиосон жилээсээ л би зодуурын амт амсаж эхэллээ.
Тэр бүгдийг нууна. Ах дүү нарынхаа нүдэнд юу ч болоогүй мэт биеэ авч явна. Нөхрийнхөө муу муухай зан чанарыг үргэлж халхлан далдалдаг байлаа. Нөхөр минь намайг үүргэлж зодож дарамталдаг хүний урманд алга тэнийлгэдэггүй байсан юм. Цалин нь буусан ч өөртөөл зориулна. Харин ч надаас үргэлж мөнгө өавдаг байж билээ. Залхаж цөхрөөд салах гэтэл гурав дахь үр минь, амьдрал тэмтрэн ижийдээ ирлээ. Ахиад л тэвчлээ. Эцэстээ хүний тэсвэр тэвчээр алдардаг л юм байна. Хэд хэдэн удаа ухаан баларттлаа зодууллаа. Олны нүдэн дээр гудамжинд, орцонд, хүүхдүүдийнхээ нүдэн дээр, цэцэрлэг сургуулийн орчинд хэдхэн жилийн хугацаанд ил цагаан зодуурыг энд тэндгүй үзлээ дээ.
Хамгийн сүүлд шинэ жилээр хэвтэрт ортлоо зодуулсны улмаас хар дарсан зүүд мэт амьдралдаа цэг тавьсан юм даа. Бүсгүйчүүддээ хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл далд даамжирсаар, гарах гарцгүй хар нүхэнд унагадаг юм байна. Би цагдаа шүүхийн тусламжтайгаар гэр бүлээ цуцлуулсан даа. Бага охиноо цэцэрлэгээс авах гэж явах замдаа цав цагаан цамцаа улаан болтол нь цусанд будагдаж, замын хашлагын боржурт хэд хэдэн хавиргаа хугалуулж, дээр нь үснээсээ зулгаалган дөрвөн давхар хүртэл чирүүлсэн тэр харгислалыг би насан туршдаа мартахгүй.
Энэ их харгислалыг би хэрцгийгээр биш харин ч сайн сайхан, өөөөдрөг аз жаргалтай амьдарч хүүхдүүдийнхээ ааваас хариугаа авах л болно. Одоо би гурван сайхан хүүхэдтэй. Дуртай ажлаа хийгээд тэднийгээ юугаар ч дутаахгүй авч явж чадаж байна. Тэртээ тэргүй би хань ижлээсээ харгислалаар өөр юу ч хүртэж байгаагүй. Тиймээс бүсгүйчүүдээ хэлэхэд хэцүү байгаа бол, хүчирхийлэлд автдаг бол шийдвэрээ зоригтой гарга гэдгийг хэлэх гэсэн юм. Эмэгтэй хүн нэг шийдсэн бол үнэхээр шийдэж, бас ганцаараа хүүхдүүдээ өсгөөд явах чадалтай байдаг юм байна. Залуухан хэрнээ хартай нөхөртэй арайхийж ажлаа хийдэг эмэгтэйчүүд их болж. Хүүхэдтэй болоогүй дээрээ салж өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Үр хүүхдээ гараад ирэхээр эмэгтэй хүн салж чадахгүй амьдын тамд унадаг юм байна лээ. Үүнийг яс махаараа мэдэрсэн би. Одоо бол хоолгүй байсан ч сэтгэл тайван байна. хэзээ ирээд зодох бол хүүхдүүдээ яах уу гэж сэтгэлээ өвтгөж нулимстайгаа хатаж суухгүй сайхан байна. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж. Хүүхдүүд минь хүртэл харгис болж өсөх ч байсан юм билүү хэн мэдлээ.
Одоо намайг харсан хүмүүс ийм амьдрал туулсан гэж хэн ч хэлэхгүй. ийм зовлон амсаагүй хүмүүс эр хүний нөмрийг хайж өөрийгөө эрх чөлөөгүй дарамтанд оруулдаг. Харин жинхэнэ хайраар учирсан хосууд бас байна аа.
Зочин · 2016/06/26
Bi ch gsen yag l ene emegtei shig bsan. Harin odoo setgel amar bna. Huuhdee l boddog yum bn lee.
Зочин · 2016/06/26
Тэр хүн одоо хэн нэг бүсгүйг бас л харгислаад байж байгаа байх даа. Сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж. Хэзээ нэг цагт заавал хариугаа аваарай.
Зочин · 2016/06/26
Bi ch bas neg huuhedteigee uldlee dee bas l huchirhiilel eejiih ni yatgalgaas bolood
Зочин · 2016/06/26
Би ч бас 3 хүүхэдтэй салсан гэхдээ ингэж зодуулж байгаагүй, эрчүүдээ ухаантай хүнлэг байл даа. Эмэгтэйчүүдээ бид эр хүнгүй амьдарч чадна, муу хүнтэй байснаас ганцаараа хүүхдүүдтэйгээ сэтгэл амар амьдарсан нь дээр. Харин хөвгүүдээ хүнлэг энэрэнгүй нэгэн болгож өсгөөрэй.
zochin · 2016/06/25
zorigtoi bas oodrog baigaad chin bayr hurgie
Зочин · 2016/06/25
fantastic
Зочин · 2016/06/25
Aimdrald tani amjilt sain saihang husie. Ineemseglej yavaarai busgui min :)