Жүжигчин Д.Гэрэлмаагийн "хөл хүнд төрх"
2016/06/27
Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг оснгож олны танил болгосон гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон байсан юм.
СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн Д.Гэрэлмаа анхны дүрээ залууст зориулсан өвөрмөц бүтээлд тоглосон нь энэ. Түүнд анхны дүр нь ээлтэй байж “Академи Авардс” наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч ирсэн. Шударга шулуун яриатай, өөрийнхөө байхыг чухалдаг хөтлөгч, жүжигчин бүсгүй маань "хөл хүнд" болжээ.