ОУХМ М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо
2016/06/29
Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарч байсан билээ. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгав.
Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр 2014 оны ДАШТ-д X, өнгөрсөн жилийнхэд VIII байрт шалгарч, Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.