Сонгуулийн дүнг намууд мэдээлэх эрхгүй
2016/06/29
Монгол улсын Их хурал болон Аймаг; Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгууль-2016 өнөө өглөө 07:00 цагаас орон даяар эхэлсэн.
Өмнөх сонгуулийн үеэр намууд өөрсдөө дүнг мэдээг олон нийтэд мэдээлдэг байсан удаатай. Тэгвэл сонгуулийн шинэ хуулиар энэхүү байдлыг хориглосон байна.
Тодруулбал, Сонгуулийн дүн мэдээг нэгтгэж нийтэд мэдээлэх эрх нь зөвхөн Сонгуулийн Ерөнхий хороонд байгаа бусад этгээдэд ийм эрх олгогдоогүй ажээ.