Унтах хүсэл төрөхгүй байх юм яах уу?
2016/06/30
Би 34 настай. Гурван хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Манай хүн ч угийн зөөлөн хүн юм болохоор бид 2 айхтар тэгж ам зөрөж хэрэлдэж муудалцаад байдаггүй.
Бүх юм болоод сайхан байгаа юм шиг хэр нь сүүлийн үед өөрөө өөрийгөө ч ойлгохоо байчихлаа. Яагаад гэхээр нөхөр маань надад анхаарал халамж тавихгүй байгаа юм шиг санагдах болов. Орой хоёулаа ядарсан хүмүүс ирээд л унтаад өгнө. Өглөө нь хоёулаа ажилдаа гарна. Энэ байдал маань сүүлийн нэлээн хэдэн сар үргэлжилж байна.
Гэтэл сүүлийн үед би ч, нөхөр маань ч тэр бие биеэ хүсэхгүй, унтсан ч тусдаа унтдаг болчихлоо. Би нөхрөө огт хүсэхгүй ч болчихсон. Надаас болоод энэ маань хөрөөд байгаа юм биш байгаа, эсвэл би өөрөө бэлгийн хөрөлтөнд орчихов уу. Цаанаасаа л нөхрөө нэг их хүсэхгүй, ер нь л энэ сэдвийг бодохоос ядаргаатай санагддаг болчихсон байх юм. Би одоо яавал дээр вэ эр эм 2 хамт байж бэлгийн дур хүслээ хангахгүй байна гэдэг маш хэцүү асуудал юм байна.
zochin · 2016/07/05
Ajil gj yvsaar busad ni mardagtaj bgam daa.
Зочин · 2016/06/30
mmmmm za za saihan yriltsii nza 99 00 01. 76 shv