Нам дагаж ам тосдох ийм аюултай залуусаа
2016/07/02
Сонгуулийн дараа тэнгэрт байсан нөхөд газарт унаж, газарт байсан хүмүүс тэнгэрт нисчихлээ. Өөрөөр хэлбэл нам дагаж, гүйсээр байгаад албан тушаал авдаг, төрийн албанд ордог жишиг тогтчихсон.
Тиймдээ ч залуус сурсан мэдсэн, хйисэн бүтээсэн зүйлгүй ч нам дагаж гүйдэг болжээ. Өнгөрсөн хэдэн жил АН-ыг дагасан нь мөнхийн онгоцонд суусан мэт авир гаргаж, толгой дээгүүр явж байсан бол МАН-ыг дагагчид, хамаг хүчээрээ, хөлстэй хөлсгүй намын төлөө хөдөлмөрлөж, байгаа харагдсан.
Сургууль төгслөө намд элслээ тэгээд л ажил нь бэлэн хүлээж байгаа гэх ойлголт залуусыг эвдсээр байгаа. Ардчилсан нам ялахгүй бол би ирэх дөрвөн жилийн амьдралаа төсөөлөхгүй байна гэх нэг нь байна. МАН ялвал би ажилтай, амжилттай байх болно гэх нь ч бас бий. Ямар нэгэн нам дагах хүсэл нь талаар болбол гадагшаа явж сурч байгаа нэрийдлээр цаг хугацааг аргалан өнгөрөөдөг болсон хэсэг нөхөд ч байгаа.
Тиймдээ ч төрийн албанд өөрсдийн мэдлэг чадвараар өрсөлдөөд орох бус намын дарга, удирдлагуудад тал засч, нэг намын төлөө гудамжинд гарч уриа лоозон барьж зогсоод л ажилд ордог гэсэн сэтгэлгээтэй залуус хэтэрхий олширчээ. Улс төрч болох шиг амархан ажил байхгүй юм шиг санагддаг юм байх. Бас түүнийгээ тэнгэрийн умдаг атгасан мэт төсөөлөх нь жаахан эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл юунд тэд ингэж, уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлна вэ. Яруу найрагч Ц.Хулангийн хэлдгээр “Дурлаг, алдаг ажил хийж үзэг” гэдэг үнэн. Уг нь айл удирдаж сурчхаад, улс төрд орсон ч болоосой. Ирээдүйд эх орноо тэднээр удирдуулах дээрээ тулах нь байна шүү дээ. Намууд ч гишүүдийн тоогоор өрсөлддөг болж. Манай намыг сонгож тэдэн залуус ирлээ, тийм тооны залуус намд нэгдэж байна гэж ирээд л өнөө хэдийгээ хөөргөнө.
Гэтэл энэ удаагийн сонгуулиар АН үнэмлэхүй ялагдчихлаа. Тэд маш олон залуусыг намдаа элсүүлж, тэд нь ч хөөрч тэнгэрт байгаа мэт дүүлэн нисэцгээж, мөнхийн тийм амьдралд орсон мэт аашилж байв. Гэтэл тэд одоо бүгд гудамжинд гарах дээрээ туллаа. Угаасаа гарчихлаа. З.Энхболд өөрөө хийх ажилгүй болж байхад тэднээ намыг дагаж савсагнагсад лааз өшиглөх нь дамжиггүй. Харин МАН-ын залуус яг тэднийг халааг авсан мэт бас л тэнгэрт гарчихлаа.
Удахгүй АН-ын ялагдлыг давтвал залуус нь бас л газарт шидэгдэх үү. Хамгийн найдваргүй, ирээдүйгүй амьдрал чинь нам дагаж, ам тосдох юм биш үү. Уг нь өөрийн салбарт хийж чадах зүйлээ хийж, эх орондоо болон өөртөө хөрөнгө оруулалт хийгээд залуус намтай, намгүй гоё амьдарч чаддаг бол гоё. Бас үнэ цэнэтэй. Ингээд хийх зүйлээ хийчхээд хэзээ хойно төрийн хар хүн болох ёстой бус уу. Биеэ засаагүй, гэрээ засаагүй хүн яаж, төр засах вэ.
Г.Наран
Зочин · 2016/07/04
unen heljee. Turiin ajliin doroitol , ajlaa medehgui buun hurgan darga, darganzaruud
Зочин · 2016/07/03
Цагаан гартнууд хэцүү л харагддаг даа.энэ уудам нутагта хаана төрснөөрөө гадуурхагдах утгагүй
Зочин · 2016/07/03
Чадвартай л бол хөдөө хот нь ямар ялгаа бна. Хотын амьдрал мэдэхгүй
Зочин · 2016/07/03
Odoonii niigemd nam dagsan humuus l arai deer amidraad bgaan bishuu
gana · 2016/07/03
unen l yum bichsen bn da MAN-n bodlogo shu de,zaluusiig teneg utsan huuheldei bolgoh bodlogo
Зочин · 2016/07/03
UNEGUI BYASLAG HAVHAND BAIDGIIM GESEN , ENE HORVOOD UNEGUI YUM BAIHGUI GEDGIIG ETSEG EH NI SURGAAGUI L BNA DAA , IIM UEYD TUILSHIRCH SOLIOROLGUI UURSDIIN HUCHEER AMIDRAH HEREGTEI ZALUUSAA
Зочин · 2016/07/03
Яаг л үнэн хэлээд бна даа.Даанч хүлээж авч ойлгохгүй ээ
Зочин · 2016/07/03
магнай мэт нь бодмоор юм байна
Зочин · 2016/07/03
Uchrald zoriulaw
Зочин · 2016/07/03
Uchtald zoriulaw
Батаа · 2016/07/02
Энэч үнэншүү Ийм байдлыг энэ удаагийн сонгуулиас хойш артлгах хэрэгтэй Иймээс МАН энэ 4 жилд хийх юмаа зоригтой хийхийн дээр хариуцлагыг дээрээс нь доор нь хүртэл хатуу чанга байлгах АРД ТҮМНИЙ амьдрал жигд дээшилсэн, төрийн албан хаагчид жирийн ажил хийгчдийн дундач цалин сард нэг саяаас дээш, тэтгэвэрийн дундач нь 600 -аас дээш орлогогүй өрхийн тоо 50 хувиар буурсан байх дүнтэйгээр ээлжит 4 жилээ дуусгавал арл түмэн дахиад л итгэсэн шиг итгэж төр барих эрхийг сунгаж өгнө Энэ цагт нам дагагсад арилна.
Зочин · 2016/07/02
goliig ni olood bichsen bna
Зочин · 2016/07/02
энэ яг үнэншдээ улаан хацартай костюм цүнх барьсан залуусыг хархаар л энэ бодогддог улаанбаатрын залуус хайцсан юм болоо ч гэж бодхын
Зочин · 2016/07/02
NAM dagsan halaa selgee tomilgoo. Yuch medehgvi chadahgvi tes uur mergejliin hvmvvs darga undur alban tushaaltanguud bolj ULSIIN ajluudiig vnheer ballaj baidgiig hezee boliulah yum be. odo ch MAN turiin bvhiil baiguullagiig jinhene SAMRANA DAA Ih bvteen baiguulaltuud bvgd zogsoj chaddag ni chadah chineegeeree idej ehlene. Zam nariisch gudmuud haranhuilna. Heregtei hereggvi shahaanii biznessvvd gazar olgoltuud zambraa nazgaa aldaj Zubshuurulgvi barilgud duriin gazraa barigdana biz.
Зочин · 2016/07/02
Gadaadad baigaa man ii nohduud butsaj ehelj l lav l neg tom agentlagiin darga bolno gsn nohor ochigdor nislee harj l baiyaa
Зочин · 2016/07/02
unen2 nam dagah bish tarhia dagah yostoi shd zaluusaa
Зочин · 2016/07/02
нэг хэсэг хүмүүс л залуусыг ийм болгоод байгаамдаа. адилхан амьдрах гэж л ядаж байна
Зочин · 2016/07/02
super